Mining The Resources
Minding the future
Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Ертөнц

“Нэг бүс ба нэг зам” санаачилга зэсийн хэрэглээг үлэмж нэмэгдүүлж байна


Дэлхийн хүн амын бараг хагасаас илүү нь амьдарч буй эх газар дээр Хятад улс гадаад нөлөөллөө өргөжүүлэхэд “Нэг бүс, нэг зам” санаачилга ихээхэн үүрэгтэй бөгөөд 1.6 сая тонн зэсийн хэрэглээг бий болгож, ойролцоогоор  7%-ийн эрэлтэд  хүргэнэ хэмээн ВHP группээс мэдээллээ. ВHР нь БНХАУ-ын “Нэг бүс, нэг зам” (BRI) санаачилгын үр нөлөөллийг шинжлэн судалж, бүтээн байгуулалтын төслүүдийн сүлжээ, холбогдох түүхий эдийн эрэлт хэрэгцээний талаарх  мэдээллийн тодорхой баазад суурилсан судалгааг хийж байгаа юм. 

БНХАУ-ын гадаад худалдаа, эдийн засгаа тэлэх төлөвлөгөөг  Евроази, Африк, Латин Америк тив болон  далайн орнуудыг багтаасан, одоогоор хамтран ажиллаж буй 115 улс орон, олон улсын байгууллагууд хэрэгжүүлж байна. Судалгааны хамгийн сүүлийн дүнгээр бол “Нэг бүс, нэг зам” санаачилга нь дэлхийн эдийн засгийн гуравны нэгийг хамарч, 2023 он хүртэлх арван жилийн хугацаанд (уг санаачилга хэрэгжээд таван жил болж байна)   1.3 тэрбум триллион ам.доллар зарцуулахаар төлөвлөгджээ. 

BHP-ийн ашигт малтмалын маркетинг хариуцсан Дэд ерөнхийлөгч Викти Биннс “Ройтерс” агентлагт мэдээлэхдээ, дээр дурьдсан  хугацаанд  1.6 сая тонн цэвэршүүлсэн зэсийн хүдэр олборлохоор хүлээгдэж байгааг дурьдлаа. 

Олборлох нийт зэсийн 70 хувиас илүү нь  эрчим хүчний 100 орчим төсөлд зориулагдах ч энэ нь зэсийн хэрэглээний хамгийн том эх үүсвэр биш ч нийт хэрэглээний 13-22% нь бүс нутгийн онцлогоос ихээхэн хамааралтай байх болно гэдгийг тодотгожээ. 

Хятад улс зэс хайлуулах үйлдвэрлэлийн хүчин чадлаа нэмэгдүүлэхтэй холбоотойгоор зэсийн эрэлт өсч байгаа бөгөөд энэ нь ВHP группын хувьд ч мөн бизнесээ өргөжүүлж, тус салбарын “жуниор” тоглогчидтой хамтран ажиллах боломж үүсгэж байгааг  Викти Биннс өгүүлжээ. Ийм ч үүднээс  өнгөрсөн есдүгээр сард ВHP нь  Эквадорын зэс алтны томоохон төслийг хэрэгжүүлэхийн  тулд  SolGold-ийн хувьцааны 6,1%-ийг худалдаж авчээ. 

Г.Идэр