Mining The Resources
Minding the future
Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Мэдээ мэдээлэл

“Mining Forum-2018” анх удаа зохион байгуулагдлаа

Дэлхийн эрдсийн зах зээл сэргэж буйн нөлөөгөөр Монголын уул уурхайн салбарт сүүлийн үед эерэг нааштай олон үйл явдлууд өрнөж, гадаадын хөрөнгө оруулагчид нарлаг эх орныг маань олноор зорих болсон нь сүүлийн үеийн томоохон хурал чуулгануудаас харж болохоор байна. Нэг хэсэг зогсонги байдалд орчихоод байсан хөрөнгө оруулагчдын урсгал ийнхүү идэвхжиж буйн жишээг “Mining Forum-2018” олон улсын чуулган харууллаа. Есдүгээр сарын 14-ны өдөр “Корпорэйт Конвеншн центр”-т зохион байгуулагдсан тус хуралд  дэлхийд алдартай “Катерпиллар” корпорацийн  Австрали, АНУ, Индонези, Канад, ОХУ дахь салбарын  шилдэг мэргэжилтнүүд уригдан ирж, хамгийн сүүлийн, цоо шинэ мэдээллүүдийг шингээсэн 12 сэдвээр технологийн сургалт явагдлаа. Форумыг санаачлан, ерөнхий зохион байгуулагчаар ажилласан “Вагнер Ази Тоног Төхөөрөмж” ХХК-ийг  “Катерпиллар”-ын Монгол дахь албан ёсны дилер гэдгийг монголчууд бүгд мэднэ. Монголын уул уурхай, барилга, дэд бүтэц, эрчим хүч гээд олон салбарт дэлхийн хамгийн шилдэг тоног төхөөрөмжүүдийг 22 дахь жилдээ нийлүүлж байгаа  гэдгээрээ хэдийнэ танил, дотно болсон компани билээ.

Анх удаа зохион байгуулагдсан “Mining Forum-2018” олон улсын уул уурхайн форум нь энэ жил “Хамтдаа хөгжье” уриаг дэвшүүлжээ. Монгол улсын хамгийн том бүтээн байгуулалтын салбарын гол тоглогчдын дунд шинэ технологи нэвтрүүлэх, эрчимжсэн хариуцлагатай уул уурхайг хөгжүүлж, дэлхийн жишигтэй хөл нийлүүлэн хөгжүүлэх үйл хэргийг улам идэвхжүүлэх зорилгоор уг чуулганыг санаачилсан гэдгийг “Вагнер Ази Тоног Төхөөрөмж” компанийн хамт олон онцолж байв. Гадаадын болон дотоодын уул уурхайн 50 гаруй байгууллагын 150 орчим зочид төлөөлөгчид форумд хүрэлцэн иржээ. Уул  уурхай, хүнд үйлдвэрийн яамнаас форумын оролцогчдод хандан уул уурхайн зах зээлийн нөхцөл байдал, цаашид хийгдэх ажлуудынхаа талаар илтгэж,  арилжааны банкуудын томоохон төлөөлөл болох “Голомт” банкнаас мэдээлэл хийсэн юм.

“Вагнер Ази Тоног Төхөөрөмж” группын Гүйцэтгэх захирал Кэлвин Эндрив Каукинэн форумыг нээж хэлсэн үгэндээ “Бид тоног төхөөрөмжийн байнгын бэлэн байдал, бүтээгдэхүүн засвар үйлчилгээтэй холбоотой асуудал болгоныг шийдэх зорилгоор ажиллаж байна. Одоогоор манай компани 124 сая ам.долларын өртөг бүхий бүтээгдэхүүний сэлбэгийн нөөцтэй нь Монголын бүх компанийн сэлбэгийн нөөцөөс ч илүү юм. Та бүхэнтэй хамтран ажиллаж байгаадаа сэтгэл өндөр байдгаа илэрхийлье” хэмээн тодотгосон.  Тэрээр мөн “Олон улсад түүхий эдийн үнэ өндөр байна. Хятад руу их хэмжээгээр нүүрс нийлүүлдэг Монгол улсад  түүхий эдийн үнийн өсөлт нөлөөлнө.  Энэ нь мэдээж Монголын уул уурхайн олборлогчдын хувьд том боломж төдийгүй уул уурхайн тоног төхөөрөмжийн эрэлтийг нэмэгдүүлж байна. Манай компанийн үйл ажиллагаа энэ бүхэнтэй уялдаж, хэрэглэгчдийнхээ эрэлт хэрэгцээг хангахыг эрмэлзэн ажилладаг” хэмээн сэтгэгдэлээ хуваалцсан юм.

Mining Forum-2018”-ын хүндтэй зочдын нэг бол  “Катерпиллар” группын Ази-Номхон далайн зах зээл хариуцсан менежер Шейн Обрэйн.  “Вагнер Ази бол дэлхийн хэмжээний чанарыг эрхэмлэдэг компани. Монголын маш олон харилцагчдад энэхүү чанар, стандартыг хүргэхээр олон удаагийн сургалт явуулж байна. Тоног төхөөрөмжийн бэлэн байдал хамгийн чухал. Тиймээс ч бид энэ жил  техникийн бэлэн байдалд илүүтэй анхаарал хандуулан ажиллаж байна. Техникийн бэлэн байдал гэдэг бол жил, сар улирлаар үргэлжлэн хийгддэг ажил.  Тээвэрлэлт, логистикийн тал дээр бидэнд Засгийн газрын дэмжлэг чухал. Дэлхийн хэмжээний уул уурхайн хууль,  дүрэм журам хэрэгтэй байна” хэмээн тэрээр форумын нээлтийн үеэр онцолж байв.

1993 онд Монгол улсад Катерпилларын анхны тоног төхөөрөмжүүд орж ирсэн бөгөөд “Шивээ Овоо”-гийн уурхайд нийлүүлэгджээ. Бараг 25 жил ажилласан энэхүү техник саяхан “жагсаалаас гарсан” гэхээр САТ брэндийн ашиглалтын хугацаа ямар урт, үр бүтээмжтэй нь тодхон харагдана. Багануурын уурхайд дугуйт бульдозер, дугуйт ачигч мөн анх ирж байж. Оюутолгой ордод хайгуулын ажил идэвхтэй хийгдэж байсан цаг үед Монголын уул уурхай үндсэндээ дэлхийн тавцанд гарч ирсэн гэж хэлж болно. Хайгуулын ажилд Вагнер Азийн тоног төхөөрөмжүүдийг ч мөн ашиглаж байсан түүхтэй. Оюутолгойн ил уурхайн бүтээн байгуулалтад CAT-ын техникүүд ихээхэн үүрэг гүйцэтгэж ирсэнийг дурьдалгүй өнгөрч болохгүй.  2005 онд “Бороо гоулд”-ын алтны  уурхайд олборлолт явуулж эхэлсэн цагаас барууны орчин үеийн техникүүдийн хүчин чадал гайхагдаж,  үндэсний монгол шилдэг инженерүүд ч энэхүү уурхайгаас  төрсөн  байдаг.

Форумын нэг онцлох үйл явдал нь “Голомт” банк  уул уурхайн тоног төхөөрөмж худалдан авагчдад зориулан 6%-ийн хүүтэй лизингийн зээлийн тусгай хөтөлбөрийг зарласан мэдээлэл байлаа. Бүтэн жил гаруй хугацаанд “Вагнер Ази” компанитай хамтран ажиллаж, бэлтгэсэн энэхүү  “сюрприз”  форумын оролцогчдод тун таатай мэдээлэл байсан нь ойлгомжтой.  

“Вагнер Ази Тоног Төхөөрөмж” компани харилцагчиддаа зориулан олон удаагийн хурал, семинар, сургалт, зөвлөгөөг олон жилийн туршид давтамжтайгаар, үр дүнтэй явуулж ирсэн бөгөөд  энэ удаагийн  форум 4 үндсэн салбар хуралдааны хүрээнд технологийн нарийвчилсан мэдээлэл бүхий сургалт болж явагдсанаараа ихээхэн онцлог болов. Тухайлбал, форумд оролцогчид  “Корпорэйт конвеншн центр”-ийн “Ulaanbaatar room”, “Hong-Kong room”, “Seoul room,Tokyo room” танхимуудад хуваагдан, Катерпилларын талаар өндөр мэдлэг, ур чадвартай мэргэжилтнүүдээс номын дуу сонслоо. Тухайлбал, нэг танхимд нь CAT автосамосвал, том оврын авто грейдер ба ашиглалт, засвар үйлчилгээний шилдэг жишээг тайлбарлан таниулж байхад нөгөө танхимд нь CAT гидравлик экскаватор болон цахилгаан эрчим хүчний сонголтуудын талаар маш сонирхолтой сургалтууд явагдсан юм.

Энэ удаагийн форумаас оролцогчид салбарын өнөөгийн нөхцөл байдал, хэтийн төлвийн тухай мэдээлэл авч, ирээдүйд бий болох сорилтуудыг хэрхэн гэтлэх менежментийн арга барил эзэмшин, өндөр үнэтэй тоног төхөөрөмжүүдийг  хэрхэн үр ашигтай ашиглах, хугарлын цэгийг богиносгох, бүтээмжийг  нэмэгдүүлэх хувилбарууд, технологийн хөрөнгө оруулалтаар бий болох цаг хугацаа, зардлын бууруулалтын талаар хангалттай мэдээлэл авсан гэж хэлж болно. Учир нь, харилагчид өөрт хэрэгцээтэй  сэдвийн мэдээллээ авахын тулд хүссэн танхим руу орж, богино хугацаанд их  зүйлийг сонсох нөхцөл бололцоог “Вагнер Ази Тоног Төхөөрөмж” компанийхан хангажээ.  Ийнхүү бүтэн өдрийн форумын хэсэгчилсэн сургалтын дараа  Вагнер Ази Тоног Төхөөрөмж ХХК-ийн удирдлагууд “Хишиг Арвин Индустриал ХХК, Баялаг Энержи Ресурс ХХК-ийн төлөөллүүдтэй  нийт 12 сая ам.долларын үнийн дүнтэй уул уурхайн тоног төхөөрөмж худалдан авах гэрээнд гарын үсэг зурлаа. 

Г.Идэр

  • albaker (93.65.89.201)
    ОЙН БАЙНА миний сайн хүн Агвакерын зээлийн компанийг үүсгэн байгуулсан бодит болон жирийн зээлийн компаний орон сууцыг худалдаж авахын тулд зээл авах талаархи нотолгоо Би өнөөдөр сайхан амраарай Миний нэрийг Абдуллах гэдэг бол би Рияд хотоос ирсэн Өнгөрсөн 5 сарын туршид жинхэнэ зээлийн компанийг хайж байшин худалдаж авлаа Надад бүгдэд нь итгэж эцэст нь надад итгэдэг байсан зальтай хүмүүс байсан Өдөржингөө надад мөнгө өгөхгүй бүгдийг нь өглөө миний итгэл найдвар алдагдсан би гомдоллож бухимддаг би интернетэд зээл авч байсан компаниудтай ямар нэгэн зүйл хийхийг хүсдэггүй байсан учраас би мөнгө зээлж авсан Найз минь би түүнд тохиолдсон бүгдийг хэлсэн тэр надад тусалж чадна гэж хэлсэн Тэрбээр зээл авахад надад тусалж чадах зээлийн компанийг мэддэг надад маш бага хүүний түвшин 2 тэр саяхан авсан Тэднээс зээл авсан тэр зээлээ хэрхэн авахыг надад зааварласан Тэр надад хэлсэнчлэн би тэдэнтэй хамт И-мэйлээр өргөсөн albakerloanfirmgmailcom Би хэзээ ч итгэхгүй байсан ч би оролдож 24 цагийн до
    2018 оны 09 сарын 22 | Reply