Mining The Resources
Minding the future
Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Ертөнц

Хятад гангийн үйлдвэрлэлийн хүчин чадлаа 24.7 сая тонноор бууруулжээ

Энэ оны эхний долоон сарын байдлаар Хятадын гангийн үйлдвэрлэлийн хүчин чадал 24.7 сая тонн, нүүрсний үйлдвэрлэл 80 сая тонноор тус тус буурчээ. Тус улс 2018 онд нүүрсний үйлдвэрлэлийг 150 сая тонн, гангийн үйлдвэрлэлийг 30 сая тонноор бууруулах төлөвлөгөөтэй байгаа юм. 

Гангийн үйлдвэрлэлийн бууруулах зорилтот 30 сая тоннын 10 сая сонн нь Хэбэй мужид хамаарч байгаа аж. Тус мужийн гангийн үйлдвэрлэл 2020 оноос жилд 200 сая тонноос хэтрэхгүй байх хязгаар тогтоох болсон тухай Хятадын төмөр, гангийн ассоциацаас мэдэгджээ.   
      
БНХАУ-ын эрх баригчид агаарын бохирдлыг бууруулах “ногоон” бодлогын хүрээнд сүүлийн жилүүдэд технологи, тоног төхөөрөмж нь хуучирсан нүүрс, гангийн үйлдвэрүүдийг хааж, үйлдвэрлэлийн хүчин чадлыг танаж буй билээ. Энэ бодлогын хүрээнд түүхий нүүрс түлэх, ил задгай нүүрс тээвэрлэх, ган хайлуулах үйлдвэрүүдэд түүхий нүүрс ашиглахыг хориглох болсон. 

Тус улсад 2016-2020 онд хэрэгжих “13 дугаар таван жилийн төлөвлөгөө”-ний хүрээнд гангийн нийт үйлдвэрлэлийн хүчин чадлыг 100-150 сая тонноор бууруулах зорилт дэвшүүлсэн. Зорилтын дагуу 2016 онд 65 сая тонн, 2017 онд 55 сая тонноор тус тус бууруулаад байгаа юм. Үүнээс харахад зорилтын 80%-ийг хоёр жилийн хугацаанд биелүүлээд байна.

Э.Од