Mining The Resources
Minding the future
Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Ертөнц

Хэбэй мужийн коксжих нүүрсний олборлолт 5 сая тонноор буурна

Хятадын гангийн үйлдвэрлэлийн хамгийн том бүс нутаг Хэбэй мужийн үйлдвэрлэлийн хүчин чадал 2018 онд 8 сая тонноор буурах тухай тус улсын Байгаль орчныг хамгаалах газраас мэдээлжээ. Энэ онд мужийн нүүрсний 19 уурхайг хаах бөгөөд нүүрсний нийт олборлолт 10.62 сая тонн буурах төлөвтэй байна. Гангийн үйлдвэрлэлийн гол түүхий эд болох коксжих нүүрсний олборлолт 5 сая тонноор танагдах аж. 

Өнгөрөгч 2017 онд Хэбэй муж гангийн үйлдвэрүүдийнхээ хүчин чадлыг 27.54 сая тонноор бууруулсан юм.

“13 дугаар таван жилийн төлөвлөгөө”-ний хүрээнд 2020 он гэхэд тус муж гангийн үйлдвэрлэлээ жилд 200 сая тоннд барьж, нүүрсний олборлолтоо 70 сая тоннд хүргэж бууруулах зорилттой ажиллаж байна.

Э.Од