Mining The Resources
Minding the future
Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Ертөнц

Оросын Засгийн газар “Кызыл-Курагино” төмөр замын төслийг баталлаа

Тува дахь Элегестийн нүүрсний ордоос тавих “Кызыл-Курагино” төмөр замын төслийг ОХУ-ын Засгийн газар баталсан тухай тус улсын Шадар сайд Аркадий Дворкович мэдэгджээ. Нийт 410 км энэхүү төмөр замын бүтээн байгуулалт 192.4 тэрбум рубль буюу 3.3 тэрбум ам.долларын өртөгтэй. Төслийг хэрэгжүүлэх “ТЭПК Кызыл-Курагино” компанийн 47.5%-ийг Руслан Байсаровын “Тувагийн Эрчим хүчний корпораци”, 5%-ийг “Оросын төмөр зам” /РЖД/ эзэмшдэг. РЖД-ийн хувьд “Кызыл-Курагино” төмөр замын оператор компани болох юм. Төслийг 2018 онд эхлүүлж, 2022 онд ашиглалтад оруулахаар төлөвлөж байна.

Төмөр замын төслийн зэрэгцээ Элегестийн нүүрсний ордод түшиглэн 15 сая тонн хүчин чадалтай уулыг баяжуулах үйлдвэрийг 130.8 тэрбум рубль буюу 2.2 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалтаар байгуулах аж. 

Элегестийн орд нь 1 тэрбум тонн коксжих нүүрсний нөөцтэй бөгөөд ордыг ашиглалтад оруулснаар жилд 15 сая тонн нүүрс Хятад, Ази-Номхон далайн орнууд руу экспортлох зорилттой.
  
Тува дахь нүүрсний ордуудыг эдийн засгийн эргэлтэд оруулах, тэр дундаа коксжих нүүрсний төслүүдийг хэрэгжүүлэхэд “Кызыл-Курагино” төмөр зам чухал үүрэг гүйцэтгэнэ гэж Оросын Засгийн газраас тодорхойлж буй.

Түүнчлэн, энэхүү төмөр зам нь Орос, Хятадыг холбон Монгол улсаар дамжин өнгөрөх төмөр замын хойд коридорын нэг хэсэг болохоор яригдаж байгааг “Ведемости” мэдээндээ онцолжээ.

Э.Од