Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Компанийн мэдээлэл

Рио Тинто Казахстанд зэсийн ордын хайгуул хийж байна

Рио Тинто групп нь Казахстаны төрийн өмчит Казгеология компанитай хамтран тус улсад зэсийн ордын хайгуулын хоёр төслийг хэрэгжүүлж байгаа билээ. Хайгуулын ажил нь Казахстаны Коргантас болон Балхаш-Сарышаган гэсэн талбайд хийгдэж буй.

Геологи хайгуулын ажлын эхний дүнгээр хамгийн багадаа 1 тэрбум тонн хүдрийн нөөцтэй ордыг Коргантас талбайд илрүүлээд байгаа юм. Одоогийн байдлаар уг талбай дээр газар доорхи геологи-физикийн судалгааг хийж дууссан бөгөөд өрөмдлөгийн ажлыг эхлүүлсэн байна. Коргантас хэмээн нэрлээд буй зэсийн ордын хайгуулын ажил нь Рио Тинто компанийн Казахстанд хэрэгжүүлж байгаа анхны төсөл юм. Эл ордыг ашиглах хамтарсан компанийг Казгеология, Рио Тинто групп өнгөрсөн хоёрдугаар сард байгуулсан.  

Балхаш-Сарышаган талбайн тухайд аэрогеофизикийн судалгааны ажил 86%-тай хийгдээд байгаа аж. Казахстанд зэсийн ордын хайгуул хийх хоёр төслийг Рио Тинто компани нь 2015 онд эхлүүлсэн байдаг. Төслийн геологи хайгуулын ажил 5-6 жил үргэлжлэх төлөвлөгөөтэй. Геологи хайгуулын үе шатанд 10.2 сая ам.долларын хөрөнгө зарцуулахаар тооцоолжээ.

Э.Од