Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Ертөнц

Чили: Зэсийн үлэмж уурхайн өргөтгөлийн төслийг баталлаа


Чили улсын Байгаль орчны үнэлгээний алба SEA нь BHP Billiton компанийн зэсийн төсөл Спенс уурхайн өргөтгөлийн төслийг баталжээ. Төлөвлөгөөний дагуу тус уурхайн олборлолтыг нэмэгдүүлэх зорилгоор баяжуулах үйлдвэр барих юм байна. Ингэснээр, Спенс уурхайн зэсийн жилийн үйлдвэрлэл эхний арван жилийн хугацаанд 200 мянган тонноор нэмэгдэхээс гадна 4100 түр ажлын байр, 220 тогтмол ажлын байр бий болох ажээ.

2016 онд Спенс уурхай 167 мянган тонн зэс үйлдвэрлэсэн байна. Чилийн Атакама цөлд хэрэгжиж буй зэсийн Спенс уурхайг өргөтгөх төсөлд 2.5 тэрбум ам.доллар зарцуулах юм байна. Уурхайг өргөтгөснөөр тус уурхайн ашиглалтын хугацаа 20 жилээр нэмэгдэнэ гэж төлөвлөжээ.

Өнгөрсөн онд BHP Billiton компани нь хайгуулын ажилд зориулах зардлаа 29%-иар нэмэгдүүлж 900 сая ам.долларын хөрөнгийг зэс болоод газрын тосны шинэ орд илрүүлэхэд зарцуулжээ.

Э.Од