Mining The Resources
Minding the future
Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Зах зээл

Хойд Солонгосын хориг нүүрсний үнийг өсгөв

Хятадын Гаалийн газрын мэдээгээр 6 дугаар сард 21.6 сая тонн нүүрс /эрчим хүч, коксжих болон бусад төрөл/ импортолсон нь 5 дугаар сараас 2.7%-иар буурсан дүн хэдий ч өнгөрсөн оны 6 дугаар сартай адил хэмжээнд байгаа юм. Тус улс эхний 6 сарын байдлаар нийт 133.3 сая тонн нүүрс импортолсон нь өнгөрсөн оны мөн үеэс 23.5%-иар өссөн байна.

Хятадын Хойд Солонгосоос тээвэрлэх нүүрсний хэмжээ 75% буурсан байна. Өнгөрсөн 2 дугаар сард НҮБ-аас Хойд Солонгост тавьсан хоригийн дагуу Хятад улс нүүрс импортлохоо буруулж эхэлсэн. Оны эхний 6 сарын байдлаар ердөө 2.7 сая тонн нүүрс Хойд Солонгосоос импортолжээ. 2016 онд тус улсаас 22.4 сая тонн антрицит нүүрс импортолсон нь 2015 оноос 15% өссөн дүн байв.

Хойд Солонгосын нүүрсний хоригтой холбоотойгоор нүүрсний үнэ бага хэмжээгээр өсөв. Квийнсланд мужид болсон Дэбби шуурганаас улбаатайгаар 4 дүгээр сарын дундуур коксжих нүүрсний үнэ 300 доллар давж өсөөд байсантай харьцуулахад одоо даруй 150 орчим ам.доллараар ханш суларчээ.  Гэвч одоогийн 160 доллар/тонн-ын үнэ коксжих нүүрс олборлогчдын хувьд харьцангуй боломжийн үнэ юм. Өнгөрсөн баасан гаригт Австралийн өндөр чанартай коксжих нүүрсний FOB нөхцөлтэй үнэ /боомт дээрх үнэ/ 167.6 ам.доллар болж 2.8%-иар өсөөд байгаа юм.

Зарим шинжээчийн таамаглаж буйгаар энэ оны сүүлийн улиралд Австралийн FOB нөхцөлтэй коксжих нүүрний үнэ дунджаар 146 ам.доллар байх төлөвтэй байна. Дээрх үнэ 2016 онд дунджаар 126 ам.доллар, 2015 онд 90 ам.доллар байжээ.

2016 онд Хятад улс нийт 14.15 тэрбум ам.долларын үнийн дүн бүхий 255.5 сая тонн нүүрс импортолсон нь 2015 онтой харьцуулахад үнийн дүнгийн хувьд 16.8%-иар, биет хэмжээний хувьд 25.2%-иар өссөн дүн юм. Харин Монгол улсын хувьд энэ оны эхний 5 сарын байдлаар 15 сая тонн нүүрс Хятад руу экспортлоод байна.

С.Болд-Эрдэнэ

Comment (1)

  • angela gonzalez (41.85.161.137)
    Бүх зүйл сайн байна Ноён Iwaniuk dariusz намайг Ноён Iwaniuk dariusz хийсэн гэж хэлэхэд баяртай байна. Би түүнд 6000 € зээлийг асууж, тантай ярих үед таныг худал хэлэхгүй гэж би гэрчлэв. 6000 еврог миний дансанд оруулсныг олж мэдсэн юм. Энэ бол миний урьд өмнө алдсан баяр баясгаланг олох боломжийг надад олгосон энэхүү гайхамшигтай ноён надад гэрчилсэн энэхүү баяр баясгалан юм. Тиймээс хэрэгцээтэй байгаа хүмүүст цаашид ямар ч харагдахгүй, түүнтэй холбоо бариарай мэйл: iwaniukdariusz1234@gmail.com WIISAPP 0022 960 495 638
    2019 оны 05 сарын 23 | Reply