Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Түнш

ChatSim Монголд нэвтэрлээ

Дэлхийн үүрэн холбооны дэвшилтэт технологийн нэг ChatSim үйлчилгээ Монгол улсад нэвтэрсний албан ёсны нээлт өнөөдөр “Блю Скай” зочид буудлын Кристалл танхимд боллоо. Италийн ChatSim компанийн энэхүү бүтээгдэхүүнийг Монголын Royal групп албан ёсны эрхтэйгээр эх орондоо нэвтрүүлж байгаа юм.

Ёслолыг нээж Royal группын Ерөнхийлөгч Д.Сэржбүдээ үг хэлэв. Нээлтэд Монгол улсын Хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин, их аварга Асашёорюү Д.Дагвадорж хүрэлцэн ирсэн байлаа. Монгол улсынхаа нэрийг дэлхийд дуурсгаж, Японы мэргэжлийн сумо барилдаанд 68 удаа түрүүлсэн аваргын гавьяаг хүндлэн бэлгэшээж, Д.Дагвадорж аваргад шинээр нэвтэрч буй ChatSim бүтээгдэхүүний салхийг хагалж сүүлийн 4 орон нь азын 6868 тоотой дугаарыг бэлэглэсэн юм. Мөн ёслолд хүрэлцэн ирсэн зочдоос 1 азтан ChatSim дугаарын эзнээр тодорлоо.

“Мэндлээд” хоёр жил болж байгаа ChatSim нь 150 оронд 250 гаруй үүрэн утасны оператортай холбогддог. Өргөн хэрэглэгдэх facebook messenger, wechat, kakao talk зэрэг 9 төрлийн апликейшн дэмждэг байна. Хилийн чанадад тогтмол зорчдог хүмүүст зориулан өргөн хэрэглээний чат апликейшнээс гадна роуминг үйлчилгээг хамгийн хямд өртгөөр хэрэглэх боломжийг олгодог.  

Royal групп нь дэлхийн дэвшилтэт технологийг эх орондоо нэвтрүүлэхээр зорин ажилладаг. Японы машин механизмын Үокohama брэндийн бүтээгдэхүүний албан ёсны борлуулагч бол өнөөдрөөс Италийн ChatSim бүтээгдэхүүнийг ийнхүү хэрэглэгчдэдээ хүргэж эхэллээ.

Цаашид Хятадын “Алибаба” групп болон дэлхийн бусад томоохон компаниудтай хамтран Монголдоо интернэт худалдааны чиглэлд “хувьсгал” хийхээр төлөвлөн ажиллаж буйгаа тус группын Ерөнхийлөгч Д.Сэржбүдээ онцлон хэллээ.

Э.Од