Mining The Resources
Minding the future
Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Компанийн мэдээлэл

Jiangxi Copper зэсийн үйлдвэрлэлээ нэмэгдүүлнэ

2017 онд дэлхийн зэсийн нийт хэрэглээ 500 мянган тонноор нэмэгдэж 23.3 сая тоннд хүрнэ гэж олон улсын шинжээчид таамаглаж буй. Тэгвэл Хятадын зэсийн томоохон үйлдвэрлэгч “Jiangxi Copper” энэ жил зэсийн үйлдвэрлэлээ 1.2 сая тонноос нэмэгдүүлэн 1.36 тоннд хүргэхээр төлөвлөжээ.

Тус компани нь энэ долоо хоногийн лхагва гаригт санхүүгийн тайлангаа олон нийтэд танилцуулсан юм. Тайланд дурдсанаар, 2016 онд компанийн цэвэр ашиг 23.6%-иар өсч 787.5 сая юань буюу 114.34 сая ам.долларт хүрсэн байна. Компанийн хувьд хамгийн сүүлд 2011 онд ашиг нь өсөлттэй гарч байжээ.
      
Э.Од