Mining The Resources
Minding the future
Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Ертөнц

Хятадын нүүрсний олборлолт буурч, экспорт нэмэгдэж байна

Хятад улс нүүрсний олборлолтоо бууруулж байгаа хэдий ч нүүрсний экспорт нэмэгдсэн байна. Энэ оны эхний найман сарын байдлаар тус улсын нүүрсний экспорт 72.6%-иар өсчээ. Экспортын үзүүлэлт өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 5.66 сая тонноор нэмэгдсэн болохыг Хятадын гаалийн статистикийн мэдээлэлд дурдсан байна.

2016 оны эхний найман сарын хугацаанд тус улс нь нүүрсний экспортоос 182,47 сая ам.долларын орлого олсон нь өмнөх жилийнхээс 21,4%-иар өссөн үзүүлэлт юм. Энэ хугацаанд Вьетнамд 999 орчим мянган тонн буюу өмнөх оны мөн үеийнхтэй харьцуулахад 3.3 дахин их, Тайвань руу 674 мянган тонн буюу 2.8 дахин их, Хойд Солонгос руу 3.2 дахин их буюу 108.28 мянган тонн болон Индонезид 5 дахин их буюу 36.8 мянган тонн нүүрс тус тус экспортолжээ.

Хятадын нүүрсний экспортод Өмнөд Солонгос улс тэргүүлсэн хэвээр бөгөөд 2.28 сая тонн нүүрс нийлүүлсэн нь өмнөх оны мөн үеэс 56.1%-иар өссөн байна. Япон улсад 1.49 сая тонн нүүрс худалдсанаас 133.6 сая ам.долларын орлого олжээ.

Тэгвэл мөн хугацаанд нүүрсний олборлолт нь 10,2%-иар буурч 2,18 тэрбум тонн болсон аж. Нүүрсний нөөцийн тухайд наймдугаар сард 280 сая тоннд хүрч 11%-иар буурсан байна. 

2015 оны дүнгээр нүүрсний нийт хэрэглээ нь 4 тэрбум тонн Хятад улс нь дэлхийн нүүрсний олборлолтын 47%, хэрэглээний 50%-ийг тус тус эзэлж буй.

Э.Од