Mining The Resources
Minding the future
Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Түнш

20 жилийн ойн мэндчилгээ




Вагнер Ази Групп Компани





Брюс Вагнер /Вагнер тоног төхөөрөмж ХХК-ийн Ерөнхийлөгч бөгөөд Гүйцэтгэх захирал/

Миний бие анх өөрийн эцэгтэй хамт Монгол улсад зочлон ирээд Катерпилларын дилер компанийг Монголд үүсгэн байгуулахаар шийдсэнээс хойш эдүгээ 20 жил өнгөрөөд байна. Энэ хугацаанд их зүйл өөрчлөгдсөн ч бас огт өөрчлөгдөөгүй зүйл ч байгаа нь сонирхолтой. 1996 онд явагдсан Улсын Их Хурлын сонгуульд “Ардчилсан холбоо” эвсэл 76 суудлын 50-ыг авч үнэмлэхүй ялалт байгуулсан. Тэр үед Цахиагийн Элбэгдорж Ардчилсан намын дарга байсан. Харин энэ жил 6 сарын 29-нд болсон Улсын Их Хурлын сонгуулиар Монгол Ардын Нам ялалт байгуулж 76 суудлын 65-ыг авч Цахиагийн Элбэгдорж Монгол улсын Ерөнхийлөгчөөр ажиллаж байна.  

Монгол улс өнгөрсөн хорин жилийн турш ардчилал, зах зээлийн чөлөөт эдийн засгийн системийг бий болгохоор шаргуу ажилласаар ирсэн. Энэ хугацаанд Монгол улс эдийн засгийн хүндрэл сорилтууд болон хурдацтай өндөр өсөлтийн аль алийг туулсан. Ийм эдийн засаг нийгмийн огцом өөрчлөлтүүд нь Монгол улсад хийх бизнесийг сонирхолтой бас хүнд хэцүү болгож байв. Сүүлийн гурван жилийн хугацаанд эдийн засгийн нөхцөл байдал илүү дордож хүндэрсэн ч шинээр байгуулагдсан Засгийн газар Монгол улсын эдийн засгийг тогтворжуулж гадаадын хөрөнгө оруулалтыг буцаан татаж, эдийн засгийн хөгжлийг сэргээхэд хамгийн түрүүнд анхааран ажиллахаар шийдсэн нь сайшаалтай.

Бидний эрхэлж буй бизнес уул уурхай, ашигт малтмалын экспорт, барилга, дэд бүтэц, эрчим хүч болон хөдөө аж ахуйн салбарын хөгжилтэй нягт уялдаа холбоотойгоор явагддаг. Тиймээс Монголын шинэ Засгийн газар дээрх салбаруудын хөгжлийг шинэ шатанд гаргаж чадна гэдэгт бид чин сэтгэлээс итгэж байна.

1996 онд үйл ажиллагаагаа даруухан эхлүүлж байсан манай компани өнөөдөр эрч хүчтэй, мэргэжлийн өндөр ур чадвартай монгол залуучуудаас бүрдсэн групп компани болтлоо өргөжин тэлж өсч хөгжсөн байна. Манай нийт ажиллагсдын 2 ч хүрэхгүй хувь нь гадаад улс орнуудаас ирсэн тодорхой салбар чиглэлийн мэргэжилтнүүд бөгөөд тэд өөрсдийн мэргэжлийн ур чадвар, ажлын туршлагаа монголчуудад зааж сурган өвлүүлэн ажиллаж байна.

Бид Монголын хамгийн чадварлаг залуусыг олж ажиллуулан тэдний сургалт хөгжилд их хэмжээний хөрөнгө оруулалт хийсний үр дүнд энэхүү амжилтад хүрсэн юм. Манай компанийн техникийн засварчин бэлтгэх болон менежер, удирдлагын түвшний сургалт нь  Монгол улсын хэмжээнд хүлээн зөвшөөрөгдсөн шилдэгт тооцогдох сургалтын иж бүрэн хөтөлбөр болжээ. Бид  үйл ажиллагаандаа 6 Сигмаг (6 Sigma) бүрэн нэвтрүүлсэн компани болсон бөгөөд нийт 8 хар бүс зэрэгтэй, 200 ногоон бүс зэрэгтэй ажилтантай. Мөн бид “ОюуТолгой”, “Голомт”, “Петровис” зэрэг бусад томоохон компаниудад 6 Сигма сургалтыг явуулж байна.

Манай хамгийн сүүлийн үеийн тоног төхөөрөмжөөр тоноглогдсон засварын цех, лаборатори нь харилцагч нартаа хамгийн шилдэг үйлчилгээг үзүүлж байна. Хамгийн сүүлд Өмнөговь аймагт  бидний ашиглалтад оруулсан 5000 м2 талбай бүхий говийн бүсийн Сэлбэг түгээлтийн төв нь Монгол улсын эдийн засгийн хөдөлгүүр болох говийн уул уурхайн томоохон компаниудыг сэлбэг, засвар үйлчилгээгээр ханган ажиллаж байна.     

Өнгөрсөн хугацаанд бид Монгол улсын нийгмийн хөгжилд өөрсдийн хувь нэмрийг оруулсаар ирсэндээ бахархдаг бөгөөд манай компанийн нийгмийн хариуцлагын хөтөлбөрүүд нь Монгол улсдаа төдийгүй олон улсад шилдэгт тооцогддог. Үүний нэг илрэл нь манай компани өндөр нэр хүндтэй шагнал болох АНУ-ын Secretary of State’s award for Corporate Excellence шагналыг хүртсэн явдал юм.

Өнөөдөр бид 20 жилийн өмнө анх Монголд байгуулагдаж байсантайгаа адил ирээдүйдээ итгэлтэй  байгаа бөгөөд шинээр байгуулагдсан Засгийн газар Монгол улсын эдийн засгийг сэргээж хүндрэлийг богино хугацаанд таван туулж чадна гэдэгт итгэл төгс байна. Бизнесийн салбарт шударга өрсөлдөөн өрнөх хууль эрх зүйн орчныг бүрдүүлснээр бид хамгийн чанартай бүтээгдэхүүн үйлчилгээг харилцагч нартаа хүргэж илүү их үнэ цэнийг Монголд бий болгох боломжтой болно. 

Бид бүх харилцагч нартаа Вагнер Ази Групп компанийн 20 жилийн ойн баярын мэндийг хүргэхийн ялдамд ирэх 20 жилд ирээдүйгээ хамтдаа цогцлоон бүтээхийн өлзийтэй ерөөлийг дэвшүүлж байна.

АНУ, Денвер хот.