Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Түнш

Хэрэглэгчийнхээ засвар үйлчилгээний сонголтыг нэмсэн REMAN



Онцлох мэдээний буланд бизнес эрхлэгчдэдээ CAT Reman сэлбэгийг танилцуулж байна.

CAT нь уул уурхайн тоног төхөөрөмжийн дэлхийн тэргүүлэгч үйлдвэрлэгчийн хувьд харилцагчдын зардлыг багасгахын тулд ашигласан сэлбэгийг дахин сэргээн засварлах үйл ажиллагааг хэрэгжүүлдэг. Дахин ашиглах , сэргээн засварлах салбартаа манлайлагч CAT REMAN нь ашиглалтын хугацаа дууссан бүтээгдэхүүнийг буцаан авч дахин сэргээн засварлаад чанарын шаардлага хангасан бүтээгдэхүүн болгож, зах зээлд эргүүлэн нийлүүлдэг.

CAT REMAN үйлдвэрлэл нь ашиглагдсан сэлбэг, эд ангийг сэргээн засварлахдаа нэг бүрчлэн задалж, шаардлага хангасан деталь бүрийг нөхөн сэргээж, шаардлага хангаагүйг нь шинээр сольж угсардаг технологи юм. 

Хэрвээ та САТ-ын тоног төхөөрөмжтэй бол дараах сэлбэг, эд ангийг Reman-аар авах боломжтой.

Хөдөлгүүр, хурдны хайрцаг, хүч дамжуулагч, тахир гол, нударган гол, усны насос, тосны насос, түлшний насос, өндөр даралтын насос, форсунк, турбо, стартер мотор,  жанаам, тосны хөргүүр, цилиндр, крьшка.

CAT-ын албан ёсны дилер “Вагнер Ази Тоног Төхөөрөмж” ХХК хэрэглэгчийнхээ засвар үйлчилгээний сонголтыг нэгээр нэмж, цаг хугацаа болоод санхүүгийн хэмнэлт хийхэд нь туслах зорилгоор REMAN сэлбэгийн худалдаандаа энэ оныг дуустал 10%-ын хямдрал үзүүлж байна. 

Дэлгэрэнгүй мэдээллийг 7018-7588, 9595-2895, 9907-7569 утсаар лавлана уу.