Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Хууль, Төсөл

Орон нутагтай хамтран ажиллах загвар гэрээ

Орон нутагтай хамтран ажиллах гэрээний загвар төслийг Та бүхэнд танилцуулж байна. Энэхүү загвар гэрээг Уул уурхайн яамны захиалга, Дэлхийн банкны санжүүжилтээр “Хоган Ловеллс” (Hogan Lovells) хэмээх олон улсын хуулийн фирм боловсруулан Уул уурхайн яамд танилцуулаад байгаа юм. Та бүхэн Загвар гэрээний талаарх санал сэтгэгдлээ info@mongolianminingjournal.com хаягаар илгээнэ үү.  


ХАМТРАН АЖИЛЛАХ ЗАГВАР ГЭРЭЭ



АГУУЛГА

1.    НЭР ТОМЬЁО БА ТАЙЛБАР    2
2.    ЗОРИЛГО    6
3.    ТАЛУУДЫН ЭРХ, ҮҮРЭГ    7
4.    ОРОН НУТГИЙГ ХӨГЖҮҮЛЭХ ҮЙЛ АЖИЛЛАГАА    9
5.    ИЛ ТОД БАЙДАЛ БА ХЯНАЛТ, ҮНЭЛГЭЭ    20
6.    МАРГААН ШИЙДВЭРЛЭХ    21
7.    ГЭРЭЭНИЙ ХУГАЦАА БА ДУУСГАВАР БОЛОХ    23
8.    ХААЛТЫН ДАРААХ ҮҮРЭГ    23
9.    БУСАД ЗААЛТУУД    24
ХАВСРАЛТ 1 ОРОН НУТГИЙГ ХӨГЖҮҮЛЭХ ТӨЛӨВЛӨГӨӨНД ТАВИГДАХ НЭМЭЛТ ШААРДЛАГУУД    28
ХАВСРАЛТ 2 ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ ХОРООНЫ ЖУРАМ    29
ХАВСРАЛТ 3 [ТӨСӨВ, СУДАЛГАА, ТАЙЛАНГИЙН ХЭЛБЭР, ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ЖУРАМ]    31
ХАВСРАЛТ 4 ТӨСЛИЙН ХАМРАХ ГАЗАР    32
 
ХАМТРАН АЖИЛЛАХ ГЭРЭЭ

Энэхүү Хамтран ажиллах гэрээг (цаашид “Гэрээ” гэх)-г ____ оны _____ дугаар сарын ____ өдөр (цаашид “Хүчин төгөлдөр болох өдөр” гэх)

Нэг талаас:
[нэрийг оруулах] [AЙМАГ] [СУМ]-ИЙН ЗАСАГ ДАРГА [нэрийг оруулах] (цаашид “Засаг дарга” гэх) [Орон нутгийн иргэд, орон нутгийн иргэний нийгмийн байгууллагуудын өмнөөс, тэдгээрийг төлөөлж],

Нөгөө талаас:
Монгол Улсын хуулийн дагуу үүсгэн байгуулагдсан ([дугаарыг оруулах] улсын бүртгэлийн дугаар, [дугаарыг оруулах] регистрийн дугаартай), [хаягийг оруулах] тоотод бүртгэлтэй [нэрийг оруулах] (цаашид "Компани" гэх)нар байгуулав.
(Тал тус бүрийг дангаар нь "Тал", хамтад нь "Талууд" гэнэ.)
 
Талууд дор дурдсаныг үндэслэн энэхүү Гэрээг байгуулав. Үүнд:
(1)    [Ашигт малтмалын тухай хууль болон Холбогдох хуульд заасны дагуу Монгол Улсын Ашигт малтмалын газраас Компанид [огноог оруулах] өдөр [хайгуулын] [ашиглалтын] тусгай зөвшөөрөл олгосон болохыг],

(2)    [нэрийг оруулах] [аймаг] [сум] (цаашид "[Аймаг] [Сум]" гэх) нь дэд бүтэц хөгжүүлэх, ажлын байр нэмэгдүүлэх, орон нутгийн бизнесийг хөгжүүлэх, Орон нутгийн иргэдэд чадвар, ноу-хау болон технологийг шилжүүлэх, байгаль орчныг хамгаалах, нөхөн сэргээх замаар ашигт малтмалыг [аймаг] [сум]-ын эрх ашигт нийцүүлэн ашиглах хүсэлтэй болохыг,

(3)    Талууд [Компани Орд ашиглах гэрээ байгуулсантай] [Компанид [хайгуулын] [ашиглалтын] тусгай зөвшөөрөл олгосонтой] холбогдуулан [Аймаг] [Сум] нь уурхайн үйл ажиллагааны нөлөөлөлд өртөж болохыг хүлээн зөвшөөрч, [Аймаг] [Сум]-д дэмжлэг үзүүлж, Орон нутгийн иргэд болон уурхайн үйл ажиллагааны нөлөөлөлд өртөх бусад холбогдох талуудын нийгэм, соёл, эдийн засгийн хөгжлийн тогтвортой байдлыг хангах зорилгоор энэхүү Гэрээг байгуулах хүсэлтэй болохыг,

(4)    Энэхүү Гэрээний төслийг [Аймгийн] [Сумын] Иргэдийн төлөөлөгчийн хурлаар хэлэлцэж, Засаг даргад уг Гэрээг байгуулах эрхийг олгосон болон энэхүү Гэрээг Орон нутгийн иргэдтэй зөвлөлдөж, хэлэлцсэн болохыг тус тус тэмдэглэж,   
Энэхүү гэрээнд заасан Талуудын харилцан эдлэх эрх, хүлээх үүргийг харгалзан үзсэний үндсэн дээр Талууд дараах нөхцлүүдийг харилцан тохиролцов. Үүнд:

1.    НЭР ТОМЬЁО БА ТАЙЛБАР
1.1    Нэр томьёо
Энэхүү Гэрээнд хэрэглэсэн дараах нэр томьёог дор дурдсан утгаар ойлгоно:

"Авилгатай тэмцэх тухай хууль" гэж 2006 оны 7 дугаар сарын 6-ны өдөр батлагдсан Монгол Улсын Авилгатай тэмцэх тухай хуулийг хэлнэ.

"Ажилтнууд ба тэдний ар гэрийнхэн" гэж энэхүү гэрээний 4.1(d) дүгээр зүйлд заасныг хэлнэ.

"Aймаг" гэж Монгол Улсын [нэрийг оруулах] аймгийг хэлнэ.

"АМГ"
гэж Монгол Улсын Ашигт малтмалын газрыг хэлнэ.

"Ашигт малтмал" гэж Ашигт малтмалын тухай хуулийн 4.1.1 дүгээр зүйлд "ашигт малтмал" гэж тодорхойлсныг хэлнэ.

"Ашигт малтмалын тухай хууль" гэж 2006 оны 7 дугаар сарын 8-ны өдөр батлагдсан Монгол Улсын Ашигт малтмалын тухай хуулийг хэлнэ.

"Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээ"
гэж Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээний тухай хуулийн 3.1.6 дугаар зүйлд"Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээ" гэж тодорхойлсныг хэлнэ.

"Байгаль орчны менежментийн төлөвлөгөө" гэж Компанийн энэхүү Гэрээний 4.3(a) дүгээр зүйлийн дагуу боловсруулж, Засгийн газарт хүргүүлэх төлөвлөгөөг хэлнэ.

"Байгаль орчны яам" гэж Монгол Улсын Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын яамыг хэлнэ.

"Газрын тухай хууль"
гэж 2002 оны 6 дугаар сарын 7-ны өдөр батлагдсан Монгол Улсын Газрын тухай хуулийг хэлнэ.

"Гэрээ" гэж энэхүү Хамтран ажиллах гэрээ болон түүний хавсралт болон тэдгээрт тухай бүр оруулсан нэмэлт, өөрчлөлтүүдийг хэлнэ.

"Давагдашгүй хүчин зүйл" гэж газар хөдлөлт, хүчтэй салхи, түймэр, аянга, үер, ган зэрэг байгалийн гамшиг, цацраг идэвхт бодисын хордуулалт, улсын хил хаагдах, хөдөлмөрийн маргаанаас үүдсэн өргөн хэмжээний эмх замбараагүй байдал, тахал, дайн, дайн бүхий байдал, хорио цээр зэрэг нийгмийн онцгой байдал зэрэг Гэрээний аль нэг талын хяналтаас давсан үйлдлийг хэлнэ.

"Засаг дарга" эсхүл "" гэж [Аймаг] [Сум]-ын Засаг дарга болон тухайн Засаг даргын тамгын газрыг хэлнэ.

"Засгийн газар" гэж Монгол Улсын Засгийн газар, яам, агентлаг, газар, хэлтэс, тэдгээрийн нэгжийг хэлнэ.

"Иргэдийн төлөөлөгчдийн хурал" гэж [Аймаг] [Сум]-ын Иргэдийн төлөөлөгчдийн хурлыг хэлнэ.

"Mенежментийн шилдэг туршлага" гэж Moнгол улсад үйл ажиллагаа явуулж буй уул уурхайн компаниудын уурхайн үйл ажиллагаанаас байгаль орчинд үзүүлэх нөлөөллийг бууруулах үйл ажиллагаа болон менежментийн туршлагыг хэлнэ.

“Нийгэмд нөлөөлөх байдлын үнэлгээ ба Үйл ажиллагааны төлөвлөгөө” гэж [Орд ашиглах гэрээ] [Холбогдох хууль]-ийн дагуу Компани боловсруулж, Засгийн газарт хүргүүлэх төлөвлөгөөг хэлнэ.

"Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай" гэж 2012 оны 1 дүгээр сарын 19-ны өдөр батлагдсан Монгол Улсын Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийг хэлнэ.

"Нэгдмэл сонирхолтой этгээд" гэж Компанийг нэг буюу түүнээс дээш тооны этгээдээр дамжуулан шууд эсхүл шууд бусаар удирддаг, эсхүл уг Компанийн Удирдлагад багтдаг, эсхүл Компанитай нэг Удирдлагад багтдаг этгээдийг хэлнэ.

"Олборлох үйлдвэрлэлийн ил тод байдлын санаачлага" буюу "ОҮИТБС" гэж энэхүү Гэрээний 5.1(c) дугаар зүйлд заасныг хэлнэ.

["Орд ашиглах гэрээ" гэж [зохих мэдээллийг оруулах] хэлнэ.]

"Орон нутгийн бизнес" гэж (a) [Аймаг] [Сум]-д бараа, бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг бөгөөд нийт ажиллагсдын [тоог оруулах]% ба түүнээс дээш хувийг Орон нутгийн иргэдээс бүрдүүлсэн аж ахуйн нэгж, (b) Орон нутгийн иргэдээс үзүүлж буй үйлчилгээ, эсхүл (c)  Аймагт үүсгэн байгуулагдсан буюу бүртгэлтэй бөгөөд Орон нутгийн иргэд нийт ашгийн [тоог оруулах]% ба түүнээс дээш хувийг хүртэх эрхтэй аж ахуйн нэгжүүд]-ийг хэлнэ.

"Орон нутгийн иргэд" гэж [Аймаг] [Сум]-д бүртгэлтэй иргэдийг хэлнэ.

"Орон нутгийг хөгжүүлэх төлөвлөгөө"
гэж Гэрээнд заасан орон нутгийг хөгжүүлэх үйл ажиллагааг багтаасан, Талууд харилцан тохиролцсон төлөвлөгөөг хэлнэ.

["ОУСК-ын Үйл ажиллагааны стандарт" гэж Олон улсын санхүүгийн корпорацийн Нийгмийн болон Байгаль орчны тогтвортой байдлын үйл ажиллагааны стандартыг хэлнэ.]

"Удирдлага" гэж аливаа хуулийн этгээдийн хувьд, тухайн хуулийн этгээдийн хувьцаа эзэмшигчдийн хурлын саналын эрхийн олонхийг шууд эсхүл шууд бусаар эдлэх эрхтэй, эсхүл тухайн хуулийн этгээдийн захирлуудын олонхийг шууд эсхүл шууд бусаар сонгох, эсхүл томилох эрхтэй байхыг хэлнэ.

"Үйлдвэрлэлийн сайн туршлага" гэж [аль нэгийг сонгох]-ийг хэлнэ.

[олон улсын уул уурхайн салбарт ажиллаж буй туршлага бүхий этгээдийн чадвар, хүчин чармайлт, хянуур байдал болон алсын харааны түвшинтэй адил хэмжээнд ажиллахыг] хэлэх бөгөөд үүнд Олон улсын уул уурхай ба металлын зөвлөл эсхүл Олон улсын санхүүгийн корпорацийн Үйл ажиллагааны стандарт болон ISO 14001 стандарт зэргийг багтаах боловч эдгээрээр хязгаарлагдахгүй.]
[эсхүл]
[Монгол Улсад уул уурхайн салбарт ажиллаж буй туршлага бүхий этгээдийн чадвар, хүчин чармайлт, хянуур байдал болон алсын харааны түвшинтэй адил хэмжээнд ажиллахыг хэлнэ]

"Үндсэн хууль" гэж 1992 оны 1 дүгээр сарын 13-ны өдөр батлагдсан Монгол Улсын Үндсэн хуулийг хэлнэ.
 
"Соёлын өвийг хамгаалах тухай хууль" гэж 2014 оны 5 дугаар сарын 15-ны өдөр батлагдсан Монгол Улсын Соёлын өвийг хамгаалах тухай хуулийг хэлнэ.

"Хаалтын төлөвлөгөө" гэж энэхүү 8.1 дүгээр зүйлд дэлгэрэнгүй тодорхойлсон, уурхайн талбай дахь уурхайг хаах төлөвлөгөөг хэлнэ.

"Хамтын ажиллагааны хороо" гэж энэхүү Гэрээний 5.2(a) дүгээр зүйлд заасныг хэлнэ.

["Хараат бус шинжээч" гэж [олон улсын] [үндэсний] эрдэс баялагийн зах зээл болон үнийн асуудлаар мэргэшсэн [олон улсад] [үндэсний хэмжээнд] хүлээн зөвшөөрөгдсөн уурхайн зөвлөх компанийн ажилтанэсхүл гишүүн, эсхүл [олон улсын] [үндэсний] уурхайн асуудлаар мэргэшсэн, байгаль орчны эсхүл нийгмийн зөвлөх компанийн ажилтан эсхүл гишүүнийг хэлэх бөгөөд Хараат бус шинжээчийг Талууд бичгээр харилцан тохиролцож сонгох буюу хэрэв [тоог оруулах] Өдрийн дотор ийнхүү тохиролцож чадаагүй бол [Олон улсын худалдааны танхимын Шинжээчийн дүрмийн шинжээч томилох заалтын дагуу Олон улсын Шинжээчийн төв] [бусад эрх бүхий байгууллагыг оруулах]-аар Хараат бус шинжээчийг томилуулна.

"Холбогдох хууль" гэж Үндсэн хууль, Монгол Улсын нэгдэн орсон олон улсын гэрээ, хууль тогтоох болон гүйцэтгэх байгууллага болон орон нутгийн өөрөө удирдах болон захиргааны байгууллагаас гаргасан хууль, дүрэм, журам, тушаал, үндэсний стандарт болон хэм хэмжээ тогтоосон бусад актуудыг хэлнэ.

["ХОМШОУТ" гэж энэхүү Гэрээний 6.4 дүгээр зүйлд заасныг хэлнэ.]

"Сум" гэж [нэрийг оруулах] аймгийн [нэрийг оруулах] сумыг хэлнэ.

"Толгой компани" гэж [зохих мэдээллийг оруулах]-ийг хэлнэ.

"Төсвийн тухай хууль" гэж 2011 оны 12 дугаар сарын 23-ны өдөр батлагдсан Монгол Улсын Төсвийн тухай хуулийг хэлнэ.  
"Төслийн хамрах газар" гэж [Орд ашиглах гэрээний Хавсралт А-2-т] [Гэрээний Хавсралт 5-д] тусгайлан тэмдэглэсэн газрыг хэлэх бөгөөд тухайн газрыг Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээ, Байгаль орчны менежментийн төлөвлөгөө, Нийгэмд нөлөөлөх байдлын үнэлгээ ба Үйл ажиллагааны төлөвлөгөөний дагуу өөрчилж болно. 

"Төсөл" гэж Уурхайн үйл ажиллагаа болон эдгээртэй холбоотой бүхий л ажиллагааг хэлэх бөгөөд үүнд Үйлдвэрлэлийн сайн туршлагын дагуу Төслийг хэрэгжүүлэхэд шаардлагатай бүхий л барилга байгууламж, дэд бүтцийг багтааж ойлгоно.

"Тусгай зөвшөөрөл" гэж АМГ-аас [огноог оруулах] өдөр Компанид олгосон [дугаарыг оруулах] [хайгуулын] [aшиглалтын] тусгай зөвшөөрлийг хэлнэ.

"Туслан гүйцэтгэгч" гэж Төсөлтэй холбоотой аливаа ажил гүйцэтгэх эсхүл ханган нийлүүлэх эсхүл үйлчилгээ үзүүлэхээр Компанитай (эсхүл түүний Нэгдмэл сонирхолтой этгээдтэй) гэрээ байгуулсан компани эсхүл хувь хүнийг хэлнэ.

"Уурхайн үйл ажиллагаа" гэж Холбогдох хууль [болон Орд ашиглах гэрээ]-ний дагуу ашигт малтмал олборлолтын үе шатууд дахь бүхий л үйл ажиллагааг хэлэх бөгөөд үүнд хайгуул хийх, ордын нөөц тогтоох, уурхайн байгууламж барьж байгуулах, олборлох, байгаль орчныг хамгаалах, нөхөн сэргээх, ашигт малтмалыг баяжуулах, тээвэрлэх, ачих, хадгалах болон зах зээлд гаргах, уурхайн хаягдал боловсруулах болон энэхүү Гэрээ ба Холбогдох хуулийн дагуу Компанийн эдлэх эрх, хүлээсэн үүргийг биелүүлэхэд шаардлагатай эсхүл зохистой бусад бүх үйл ажиллагааг ойлгоно.

"Уурхайн талбай" гэж Ашигт малтмалын тухай хуулийн 4.1.18 дүгээр зүйлд заасан, [Орд ашиглах гэрээний Хавсралт А-1-д тодорхой заасан] Тусгай зөвшөөрлийн хамрах талбайг хэлнэ.

"Шилэн дансны тухай хууль" гэж 2014 оны 7 дугаар сарын 1-ний өдөр батлагдсан Монгол Улсын Шилэн дансны тухай хуулийг хэлнэ.

1.2    Тайлбар
Өөрөөр ойлгогдохооргүй бол энэхүү Гэрээнд:  
(a)    Ганц тоо нь олон тоог, олон тоо нь ганц тоог илэрхийлнэ;

(b)    Гарчигууд нь Гэрээг тайлбарлахад нөлөөлөхгүй;

(c)    Хэсэг, зүйл, хавсралт, жагсаалт гэсэн нэмэлт тайлбаргүй ишлэлүүд нь Гэрээний хэсэг, зүйл, хавсралт, жагсаалтыг илэрхийлнэ;

(d)    Гэрээ гэсэн ишлэлд Гэрээний бүх Хавсралтуудыг багтаана;

(e)    Гэрээ, баримт бичиг эсхүл бусад бичиг баримт гэсэн ишлэлд тухай бүр тэдгээрт оруулсан нэмэлт өөрчлөлт эсхүл тэдгээрийн шинэчилсэн хувилбарыг ойлгоно;   

(f)    Хууль эсхүл хуулийн заалын ишлэлд тэдгээрийн нэмэлт өөрчлөлт болон тэдгээрийн дагуу гаргасан дагалдах хууль, хуулийн заалтыг ойлгоно;

(g)    "Оролцуулан""тухайлбал" гэсэн ишлэл нь "гэхдээ үүгээр хязгаарлагдахгүй" гэсэн утгыг илэрхийлнэ.

(h)    Гэрээнд хүйс эсхүл олон ба ганц тоог тухайн агуулгаас нь хамаарч өөрчлөн ойлгоно.

(i)    Өөрөөр заагаагүй бол, "үүний", "үүний дагуу", "үүнд" эсхүл эдгээртэй адил утгатай үгсийг энэхүү Гэрээг хэлж байна гэж ойлгоно.

2.    ЗОРИЛГО
Энэхүү Гэрээний зорилго нь:

2.1    Орон нутаг үр шимийг хүртэх
Уурхайн үйл ажиллагаанаас бий болох хөгжлийн боломжуудыг Орон нутгийн иргэд хүртэх болон Уурхайн үйл ажиллагааны нөлөөлөлд өртөх иргэдийн нийгэм, соёл, эдийн засгийн тогтвортой байдлыг сайжруулах явдлыг хангах

2.2    Баталгаатай, тогтвортой байдлыг хангах
Компанийн Орон нутгийн иргэдийн өмнө хүлээсэн үүргийг тодорхой болгох болон Уурхайн үйл ажиллагааны тогтвортой байдлыг хангах, Компанийн хөрөнгө оруулалт орон нутагт ашиг тус өгөх явдлыг хангах

2.3    Нөлөөллийг бууруулах
Уурхайн үйл ажиллагааны улмаас учирч болох сөрөг нөлөөлөл, үүнд тухайлбал уурхайн үйл ажиллагааны явцад болон уурхайг хаасны дараах байгаль орчин, нийгэм болон эдийн засгийн байдалд үзүүлэх өөрчлөлтийг үр дүнтэйгээр бууруулах болон уурхайн үйл ажиллагаа дуусгавар болсны дараа уурхайд суурилсан эдийн засгаас уурхайн үйл ажиллагааны дараах эдийн засагт аажмаар шилжих явдлыг хангах  

2.4    Үүргийг тодорхойлох
Тал тус бүрийн үүрэг, хариуцлагыг нарийвчлан тодорхойлж, биелүүлэх боломжийг хангах

2.5    [хэлэлцээрийн үед тодорхойлсон бусад зорилгыг оруулах]

3.    ТАЛУУДЫН ЭРХ, ҮҮРЭГ

3.1    Нийтлэг үүрэг
Талууд дараах нийтлэг үүргийг хүлээнэ. Үүнд:
(a)    Хүний эрхийг хамгаалах
Төслийн нөлөөлөлд өртөх бүхий л этгээдийн Үндсэн хууль, Монгол Улсын нэгдэн орсон олон улсын гэрээ болон Холбогдох хуульд заасан хүний эрхийг дээдэлж, хамгаална.

(b)    Авилгаас урьдчилан сэргийлэх
Авилгатай тэмцэх тухай хууль, Шилэн дансны тухай хууль, Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хууль болон бусад Холбогдох хуулиар хүлээсэн үүргээ биелүүлнэ.

(c)    Ил тод байдлыг хангах
Гэрээ болон Компани, түүний Туслан гүйцэтгэгч, Нэгдмэл сонирхолтой этгээд эсхүл тэдгээрийн ажилтны аль ч шатны төрийн байгууллагад төлсөн бүхий л төлбөрийн мэдээлэл нь олон нийтэд нээлттэй байх бөгөөд тэдгээр төлбөрийг энэхүү Гэрээний 5.1(c) дугаар зүйлийн дагуу Олборлох үйлдвэрлэлийн ил тод байдлын санаачлагын хүрээнд ил тод нээлттэй болгоно.

(d)    Шударгаар хамтран ажиллах
Бие биенээ харилцан хүндэтгэх болон Гэрээг хэрэгжүүлэхэд шударгаар хамтран ажиллана.

(e)    Төрийн болон орон нутгийн бодлоготой уялдах
Гэрээний хүрээнд авч хэрэгжүүлэх аливаа үйл ажиллагаа нь Холбогдох хууль болон [Аймаг] [Сум] хөгжлийн болон бусад бодлогод нийцэж, уялдсан, бусад төсөл, хөтөлбөртэй давxцаагүй байна.

(f)    [хэлэлцээрийн үед тодорхойлсон бусад үүргийг оруулах]

3.2    Засаг даргын хүлээх үүрэг
Орон нутгийн төлөөлөл болохын хувьд Засаг дарга дараах үүргийг хүлээнэ. Үүнд:

(a)    Талуудын оролцоог хангах
Гэрээнд заасан ажлуудыг, үүнд тухайлбал Орон нутгийг хөгжүүлэх төлөвлөгөөний хэрэгжилтийг хариуцах гол этгээд байх бөгөөд Компанийн хөрөнгө оруулалт орон нутгийн хөгжилд хувь нэмэр оруулах явдлыг хариуцаж ажиллана.

(b)    Мэдээлэл өгөх
Орон нутгийн иргэдэд Гэрээний хүрээнд явуулж буй үйл ажиллагаа, түүний үр дүнгийн талаар мэдээлэл, ойлголт өгөхөд Компанитай хамтран ажиллаж, Гэрээний хүрээнд хийсэн болон хийхээр төлөвлөж буй үйл ажиллагааны талаар Орон нутгийн иргэдтэй зөвлөлдөж, тэдгээрийн саналыг [тогтмол][хугацааг оруулах]авна.

(c)    Хяналт тавих
Энэхүү Гэрээний хэрэгжилтийн талаар Компанид тавих тогтмол хяналтыг Хамтын ажиллагааны хороотой хамтран хэрэгжүүлнэ.

(d)    Тайлагнах
Энэхүү Гэрээний хэрэгжилтийн талаар Иргэдийн төлөөлөгчдийн хуралд Холбогдох хуулийн дагуу тайлагнаж, шаардлагатай арга хэмжээг авна. 

(e)    [хэлэлцээрийн үед тодорхойлсон бусад үүргийг оруулах]

3.3    Компанийн хүлээх үүрэг
Компани нь энэхүү Гэрээний 4дүгээр бүлэгт заасан үүргээс гадна дараах ерөнхий үүргийг хүлээнэ:

(a)    Хувь нэмэр оруулах
Энэхүү Гэрээнд заасны дагуу орон нутгийн хөгжил, уурхайн хаалт, байгаль орчны асуудал, газар ашиглалт болон Төсөлтэй холбоотой тогтвортой хөгжлийн бусад асуудалд хувь нэмэр оруулна.

(b)    Үр ашигтай байдал
Энэхүү Гэрээгээр хүлээсэн үүргээ няхуур болгоомжтой, үр нөлөөтэй бөгөөд эдийн засгийн хувьд үр ашигтай байдлаар биелүүлнэ.

(c)    Холбогдох хууль болон Сайн туршлагыг хэрэгжүүлэх
Энэхүү Гэрээгээр эдлэх эрх, хүлээсэн үүргээ түүнд заасан нөхцлүүдийн дагуу Үйлдвэрлэлийн сайн туршлага болон Холбогдох хуулийн дагуу биелүүлнэ.

(d)    Туслан гүйцэтгэгчид сахин биелүүлэх
Компани нь Туслан гүйцэтгэгчийн зүгээс Компанийн Гэрээгээр хүлээсэн үүргийг мэдэж, дагаж биелүүлэх явдлыг хангаж ажиллана.

(e)    Мэдээлэл өгөх
Компани нь өөрийн зардлаар Компанийн үйл ажиллагаа болон энэхүү Гэрээний биелэлтэд хяналт тавих үүднээс холбогдох баримт бичиг, тайлангуудыг Засаг дарга, Хамтын ажиллагааны хороонд цахим болон хэвлэмэл хэлбэрээр хүргүүлэх болон Орон нутгийн иргэдэд үзэж танилцах боломжоор хангана.

(f)    [хэлэлцээрийн үед тодорхойлсон бусад үүргийг оруулах]

4.    ОРОН НУТГИЙГ ХӨГЖҮҮЛЭХ ҮЙЛ АЖИЛЛАГАА

4.1    Ажлын байр нэмэгдүүлэх
(a)    Орон нутгийн иргэдийн хөдөлмөр эрхлэлт

(i)    Компани нь тусгай мэргэшил шаардахгүй ажлын байр болон Төслийн ерөнхий ажлыг нэн тэргүүнд Орон нутгийн иргэдэд санал болгох замаар Орон нутгийн иргэдийг авч ажиллуулахад онцгойлон анхаарах бөгөөд Туслан гүйцэтгэгчийн зүгээс мөн ийнхүү анхаарч, биелүүлэх явдлыг хангана.

(ii)    [Компани нь санхүү, нягтлан бодох бүртгэл, техник, захиргаа, хяналт, үнэлгээ, менежмент болон гүйцэтгэх удирдлагын албан тушаал болон бусад мэргэшил шаардсан ажлын байранд орон тоо гарах үед мэргэжлийн шаардлага хангасан Орон нутгийн иргэдийг авч ажиллуулахад онцгойлон анхаарах бөгөөд Туслан гүйцэтгэгчийн зүгээс мөн ийнхүү анхаарах явдлыг хангана. Эдгээр ажлын байрны мэргэжлийн шаардлагыг хангахуйц чадвар бүхий Орон нутгийн иргэд байхгүй тохиолдолд энэ заалт хамаарахгүй.]

(iii)    Энэхүү Гэрээний 4.1(a)(i) болон 4.1(a)(ii)дүгээр зүйлүүдэд заасан үүргийн хэрэгжилтийг хангах үүднээс Компани нь [Хүчин төгөлдөр болох өдрөөс] хойш [тоог оруулах] жилийн дотор хамгийн багадаа нийт ажлын байрны [тоог оруулах]%-д, [Хүчин төгөлдөр болох өдрөөс] хойш [тоог оруулах] жилийн дотор хамгийн багадаа нийт ажлын байрны [тоог оруулах]%-д Орон нутгийн иргэдийг ажиллуулахыг зорьж ажиллана.

(iv)    [Компани нь дараах зорилгыг хангахуйц нөхцлийг бүрдүүлсэн Туслан гүйцэтгэгчтэй хамтран ажиллахад онцгойлон анхаарна:

(1)    Барилга угсралтын үе шатанд барилгын ажилд нийт ажилчдын [тоог оруулах]%-иас доошгүй хувь нь Орон нутгийн иргэд байх

(2)    Уурхайн буюу олборлолтын үйл ажиллагаанд нийт ажилчдын    [тоог оруулах]%-иас доошгүй хувь нь Орон нутгийн иргэд байх]

(v)    Компани нь өрсөлдөөний зарчмыг баримтлан Төсөлд ажиллах Орон нутгийн [инженер-техникийнажилчдын]болон [бусад мэргэжлийг оруулах] тоог аль болох нэмэгдүүлэх чармайлт гаргах ба үйлдвэрлэлийн үйл ажиллагаа эхэлснээс хойш [тоог оруулах] жилийн дотор [инженер-техникийнажилтны]болон [бусад мэргэжлийг оруулах] нарын[тоог оруулах]%-иас багагүй, [тоог оруулах] жилийн дотор [тоог оруулах]-иас багагүй хувь нь Орон нутгийн иргэд байлгах талаар боломжтой бүх арга хэмжээг авна.

(vi)    Компани нь өөр орон нутгаас ажилтан, мэргэжилтэн урт хугацаагаар авч ажиллуулах тохиолдолд Холбогдох хуулийн дагуу тухайн ажилтныг Засаг даргын тамгын газарт бүртгүүлнэ.

(vii)    Компани нь Орон нутгийн иргэдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих, сургахад орон нутгийн хөдөлмөрийн хэлтэстэй хамтран ажиллах бөгөөд шаарддагатай ажлын байрыг, тавигдах шаардлагыг тухай бүр олон нийтэд хүртээмжтэйгээр зарлана.

(viii)    [хэлэлцээрийн үед тодорхойлсон бусад үйл ажиллагааг оруулах]

(b)    Сургалт

(i)    Компани нь санхүү, нягтлан бодох бүртгэл, техник, захиргаа, хяналт, үнэлгээ, менежмент болон гүйцэтгэх удирдлагын албан тушаал болон бусад мэргэшил шаардсан ажлын байранд ажиллах хүний нөөцийг бэлтгэх болон энэхүү Гэрээний 4.1(a) заасан үйл ажиллагааг хэрэгжүүлэх үүднээс Орон нутгийн иргэдэд [тогтмол] [тоог оруулах] сургалт зохион байгуулах үүрэгтэй бөгөөд Орон нутгийн иргэдийг мэргэшсэн ажлын байранд мэргэшүүлэн ажиллуулах үүднээс ажлын байран дээрх сургалт зохион байгуулах болон шаардлагатай бусад арга хэмжээг авч хэрэгжүүлнэ. 

(ii)    [Компани нь [жил бүр] дараах зорилго бүхий дэлгэрэнгүй сургалтын хөтөлбөр боловсруулж, хэрэгжүүлнэ. Үүнд:
(1)    Төсөлд шаардлагатай мэргэшил эсхүл дунд зэргийн мэргэшил шаардсан ажлын байрны шаардлагыг хангах үүднээс өөрийн ажилтнуудад мэдлэг, ур чадвараа дээшлүүлэхэд чиглэсэн төрөл бүрийн сургалтыг [Сум] [Аймаг] [Улаанбаатар хотод] зохион байгуулах]

(2)    Орон нутгийн иргэдэд сургалтын тэтгэлэг олгох(үүнд тухайлбал Монгол улсад болон гадаад улсад ахисан түвшний зэрэг горилох сургалтад хамрагдах тэтгэлэг хамаарна, гэхдээ үүгээр хязгаарлагдахгүй)

(3)    Төсөл хамрах газрын иргэдэд энэхүү Гэрээ болон Төслийн үйл ажиллагааны талаар ойлголт, мэдлэг олгох

(iii)    Компани нь энэхүү Гэрээний4.1(a)болон 4.1(b)зүйлд заасан үйл ажиллагааны хэрэгжилтийн талаар [жилийн] [хугацааг оруулах] тайланг Засаг дарга болон Хамтын ажиллагааны хороонд хүргүүлнэ.

(iv)    [хэлэлцээрийн үед тодорхойлсон бусад үйл ажиллагааг оруулах]

(c)    Хөдөлмөрийн хууль ба стандартууд
Компани нь хөдөлмөрийн тухай Холбогдох хуулийн дагуу үйл ажиллагаагаа явуулна.

(d)    Эрүүл мэнд ба аюулгүй ажиллагаа
Компани нь өөрийн ажилтнууд болон Уурхайн талбайд хууль ёсоор нэвтрэх эрх бүхий Компанид гэрээгээр ажиллаж буй бусад этгээдийн ерөнхий эрүүл мэнд, аюулгүй байдлыг хамгаалах үүднээс Үйлдвэрлэлийн сайн туршлагыг хэрэгжүүлнэ.

(e)    Урьдчилан сэргийлэх арга хэмжээ  
Компани нь Үйлдвэрлэлийн сайн туршлагаар тогтож, хүлээн зөвшөөрөгдсөн орчин үеийн аюулгүй ажиллагааны тоног төхөөрөмжийг суурилуулах, ашиглах болон орчин үеийн аюулгүй байдлыг хангах урьдчилан сэргийлэх арга хэмжээг хэрэгжүүлнэ. Компани нь Гэрээний хугацаанд Төсөлтэй холбогдуулж эсхүл Төслийн үйл ажиллагааны шаардлагаар барьж байгуулсан эсхүл худалдан авсан бүхий л дэд бүтэц, тоног төхөөрөмжийн аюулгүй, хэвийн, найдвартай ажиллагааг хангаж ажиллана.

(f)    Эрүүл ахуй ба Аюулгүй ажиллагааны стандарт  
Компани нь эрүүл мэнд, аюулгүй ажиллагааны тухай Холбогдох хуульд заасан эрүүл ахуй, аюулгүй ажиллагааны менежментийн системийг нэвтрүүлж, өөрийн ажилтнуудад Монгол Улсад нийтээр хүлээн зөвшөөрөгдсөн эрүүл ахуй, аюулгүй ажиллагааны журам, практикийн талаар сургалт явуулна.

(g)    [Эрүүл мэндийн үйлчилгээ     
Компани нь Компани нь өөрийн ажилтнууд, тэнд оршин сууж буй тэдгээрийн ар гэрийнхэн болон 18 нас хүрээгүй хүүхдүүд (цаашид "Ажиллагсад болон тэдгээрийн ар гэрийнхэн" гэх) эрүүл мэндийн үйлчилгээнд хамрагдах боломжийг [хангаж ажиллана] [хангах талаар Засаг даргын тамгын газартай хамтран ажиллана].]

(h)    [Орон байр
Компани нь Ажиллагсадын орон байрыг тэднийг гэр бүлтэйгээ хамт амьдрахад тохирсон байхаар шийдэж, гэрээсээ ажилдаа явах бололцоог олгох талаар хүчин чармайлт гаргана.]

4.2    Орон нутгийн бизнесийг дэмжих
(a)    Компани нь Төслийн үйл ажиллагааны нөлөөнд өртсөн орон нутгийн, ялангуяа [нэрийг оруулах] [сум] [баг]-ийн эдийн засгийн хөгжилд хувь нэмэр оруулах үүднээс орон нутгийн бизнесийг дэмжих төлөвлөгөөг [боловсруулах] [хэрэгжүүлэхэд дэмжлэг үзүүлэх] замаар орон нутгийн бизнесийг дэмжих асуудлаар Засаг даргатай хамтран ажиллана. Компани нь төслийн үйл ажиллагааны үе шаттай (бэлтгэл ажил, барилгын ажил болон үндсэн үйл ажиллагаа) уялдуулж төлөвлөгөөнд тухай бүр өөрчлөлт оруулна.

(b)    Компани нь Төсөлтэй холбоотой бараа, ажил, үйлчилгээ худалдан авахдаа Орон нутгийн бизнесүүдэд үнийн санал өгч, бараа, ажил, үйлчилгээгээр хангах гэрээ байгуулах боломж олгохуйц хэмжээнд бараа, ажил, үйлчилгээ худалдан авалтын үйл ажиллагааг зохион байгуулна. Энэ тохиолдолд Орон нутгийн бизнесийн санал болгосон бараа, ажил, үйлчилгээ нь чанар, нөхцөл, хүргэлт, үйлчилгээ, тоо хэмжээ болон үнийн хувьд бусад этгээдээс санал болгосонтой адил түвшинд байна.

(c)    Орон нутгийн бизнесийг дэмжих үйл ажиллагаа нь дараах үйл ажиллагаанаас бүрдэнэ. Үүнд:
(i)    Бараа, ажил, үйлчилгээ худалдан авах жилийн төлөвлөгөө буюу шаардлагатай бараа, ажил, үйлчилгээний жагсаалтыг Засаг даргын тамгын газарт [хугацааг оруулах] дотор хүргүүлэх;

(ii)    Засаг даргын тамгын газраар дамжуулж Төсөлд шаардлагатай бараа, ажил, үйлчилгээний талаар тухай бүр мэдээлэх;

(iii)    Орон нутгийн хэвлэл мэдээллийн хэрэгсэл [болон Компанийн веб хуудсаар] дамжуулан ханган нийлүүлэлтийн боломжийн талаар мэдээлэх;

(iv)    Орон нутгийн бизнесийн байгууллага болон аж ахуй эрхлэгчдэд бизнес хөгжлийн сургалт зохион байгуулах;

(v)    [[хэлэлцээрийн үед тодорхойлсон бусад үйл ажиллагааг оруулах]

(d)    Компани нь энэхүү Гэрээний 4.2 зүйлд заасан үйл ажиллагааны хэрэгжилтийн талаар [жилийн] [хугацааг оруулах] тайланг Засаг дарга болон Хамтын ажиллагааны хороонд хүргүүлнэ.  Тайланд (i) энэхүү Гэрээний 4.2дугаар зүйлд заасан шаардлагуудын талаар гаргаж буй ахиц дэвшил; (ii) тухайн жилд Компани болон түүний Туслан гүйцэтгэгчийн зүгээс Орон нутгийн бизнесээс худалдан авсан бараа, ажил, үйлчилгээний дүн, төрөл болон (iii) Компанийн ирэх санхүүгийн жилд худалдан авахаар төлөвлөж буй худалдан авалтын талаархдэлгэрэнгүй мэдээллийг тусгана.

(e)    [хэлэлцээрийн үед тодорхойлсон бусад үйл ажиллагааг оруулах]

4.3    Орон нутгийн байгаль орчныг хамгаалах, нөхөн сэргээх
(a)    Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээ болон Байгаль орчны менежментийн төлөвлөгөө

(i)    Компани нь Байгаль орчны нарийвчилсан үнэлгээ болон Байгаль орчны менежментийн төлөвлөгөөг байгаль орчны төлөв байдлыг тодорхойлох, Төслийн байгаль орчинд үзүүлэх нөлөө, үр дагаврыг тодорхойлох үүднээс уул уурхайн байгаль орчны асуудлаар [олон улсад] [үндэсний хэмжээнд] хүлээн зөвшөөрөгдсөн хараат бус байгаль орчны үнэлгээний байгууллагаар Холбогдох хуулийн дагуу Орон нутгийн иргэдтэй зөвлөлдөн боловсруулна.

(ii)    Байгаль орчны нарийвчилсан үнэлгээ болон Байгаль орчны менежментийн төлөвлөгөө нь Холбогдох хууль болон ОУСК-ийн Үйл ажиллагааны Стандарт 1 зэрэг Үйлдвэрлэлийн сайн туршлагад нийцсэн байна.

(iii)    Байгаль орчны менежментийн төлөвлөгөөнд дараах зүйлийг тусгана:

(1)    Төслийн сөрөг нөлөөг багасгах үүднээс Компанийн зүгээс авах арга хэмжээ

(2)    Байгаль орчны менежментийн төлөвлөгөөг хэрэгжүүлэх, хэрэгжүүлсэн ажлыг хүлээлгэн өгөхөд Засаг дарга, Орон нутгийн иргэд болон Орон нутгийн бизнесийн байгууллагууд оролцох боломж, байгаль орчныг хамгаалах талаарх Орон нутгийн иргэдийн санал, санаачлагыг дэмжихэд чиглэсэн үйл ажиллагаа

(3)    Төслийн хүрээнд үүсэх байгаль орчны бүхий л асуудлын менежмент, нөхөн сэргээлт болон хяналтын төлөвлөгөө. Үүнд:
(i)    Уурхайн үйл ажиллагаанаас Төслийн хамрах газрын биологийн төрөл зүйлд нөлөөлөл үзүүлэхгүй байх, нөлөөллийг бууруулах, нөхөн сэргээх болон шаардлагатай бол хариу арга хэмжээ авах

(ii)    Гол, ундны усанд үзүүлэх нөлөөллөөс урьдчилан сэргийлэх, багасгах, ус, гол горхи, рашааны нөөцийг хамгаалах болон уг бохирдолт нь хүн, амьтан, эсхүл загас, ургамалд хор хохирол учруулахгүй байх төлөвлөгөө

(iii)    Төслийн хамрах газрын байгалийн нөөцийн менежмент болон хадгалалтыг сайжруулах боломж

(iv)    Эдийн засгийн хувьд үр ашигтай технологийг харгалзан Уурхайн үйл ажиллагаанаас хүлэмжийн хий (Уур амьсгалын өөрчлөлтийн асуудлаарх Засгийн газар хоорондын мэргэжилтнүүдийн хорооны тодорхойлсноор) ялгаруулах явдлыг бууруулах

(v)    Уурхайн үйл ажиллагааны дараа газрыг ашиглах төлөвлөгөөний дагуу ирээдүйд газрын хөрсийг ашиглах үүднээс газрын хөрсний баялагийг мал аж ахуй, бэлчээр болон газар тарилангийн бусад зориулалтаар зохистой ашиглах төлөвлөгөө   

(4)    Үйл ажиллагаа түр зогсох эсхүл хаах үед авах арга хэмжээ болон төслийн хугацаанаас өмнө уурхайг хаах тохиолдолд авах арга хэмжээ

(5)    Боломжтой тохиолдолд нөхөн сэргээлтийн ажлыг олборлолттой нэгэн зэрэг хийх төлөвлөгөө

(6)    Олборлолт хийсэн газрыг аюулгүй, тогтвортой бөгөөд уурхайн үйл ажиллагааны дараа газрыг мал аж ахуй, бэлчээр болон газар тариалангийн бусад зориулалтаар ашиглахад тохиромжтой байдлаар нөхөн сэргээх төлөвлөгөө

(7)    Төслийн хамрах газрын уурхайн үйл ажиллагааны дараа ашиглах төлөвлөгөө 

(b)    Компани нь байгаль орчныг нөхөн сэргээх төлөвлөгөөний хүрээнд хөрс хуулалт хийсэн болон бусад байдлаар уурхайн зориулалтаар ашигласан талбайтай тэнцэхүйц хэмжээний газарт дүйцүүлэн нөхөн сэргээлт буюу ойжуулалт хийх ба уг газрыг Засаг даргатай хамтран тогтооно.

(c)    Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээ болон Байгаль орчны менежментийн төлөвлөгөөг Төслийн хамрах газрын иргэд танилцаж болохуйц хэлбэрээр олон нийтэд нээлттэй болгох ба энэхүү Гэрээний 3.3(e) дугаар зүйлд заасан баримт бичгийн хамт хадгална. 

(d)    Компани нь уурхайд өөрчлөлт оруулахаас өмнө Байгаль орчны менежментийн төлөвлөгөөнд нэмэлт өөрчлөлт оруулна.  
(e)    Компани нь Холбогдох хуульд заасны дагуу Байгаль орчинд нөлөөлөх байдлын нарийвчилсан үнэлгээний салшгүй хэсэг болох Байгаль орчны менежментийн жилийн төлөвлөгөөг тусгай зөвшөөрөл бүхий байгууллагаар гаргуулж, Байгаль орчны яамаар батлуулна.  Компани нь уурхайн үйл ажиллагаанаас байгаль орчинд учирсан сөрөг нөлөөллийг тухай бүр бүртгэж, байгаль орчны менежментийн төлөвлөгөөний тайланг жил бүр гарган Засгийн газар болон Засаг даргад хүргүүлнэ.  Уг тайланд Ашигт малтмалын тухай хууль болон Холбогдох хуульд заасан мэдээллийг тусгана.

(f)    Компани нь ахуйн болон бусад үйлдвэрлэлийн хог хаягдлыг Засаг даргын тамгын газраас тогтоосон газар хаяж, устгах, зайлуулах арга хэмжээг авах ба хог хаягдлын менежментийн талаар Засаг даргатай хамтран ажиллана.

(g)    [Компани нь байгалийн гамшиг, зуд, гал, үерийн аюулын үед Орон нутгийн иргэдэд [Засаг даргын тамгын газраар дамжуулж] дэмжлэг үзүүлж болно.]  
 
(h)    Шилдэг менежментийн туршлага ба Холбогдох хуулийг хэрэгжүүлэх
Компани нь хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа ус, агаар, газрын чанар, амьд байгалийн баялагийг хэвээр хадгалах, биологийн төрөл зүйлийг хамгаалах болон аюултай болон аюулгүй (ахуйн болон үйлдвэрлэлийн) хог хаягдалтай холбоотой байгаль орчны Холбогдох хууль болон Шилдэг менежментийн туршлагыг Гэрээний хугацаанд дагаж биелүүлнэ. Шилдэг менежментийн туршлага, байгаль орчны тухай хуулиуд, байгаль орчны зохих зөвшөөрлийн нөхцлийг биелүүлээгүй, эсхүл тухай бүр нэмэлт өөрчлөлт оруулах Байгаль орчны менежментийн төлөвлөгөөнд тусгагдсан сөрөг нөлөөллийг бууруулах арга хэмжээ болон хоригийн нөхцлийг зөрчсөн тохиолдолд Гэрээг ноцтойгоор зөрчсөн гэж үзнэ.

(i)    Ноцтой сөрөг нөлөө 

(i)    Хэрэв Төслийн үйл ажиллагаа нь байгаль орчинд ноцтой сөрөг нөлөө үзүүлсэн тохиолдолд Компани нь байгалийн унаган төрхийг аль болох нөхөн сэргээх (эсхүл нөхөн сэргээх боломжгүй бол сөрөг нөлөөллийг арилгах) ажлыг гүйцэтгэж, байгаль орчинд дахин ноцтой сөрөг нөлөө үзүүлэх үйл ажиллагаа явуулахгүй байх талаар зохих арга хэмжээ авч ажиллана.   

(ii)    Компани нь байгаль орчныг хамгаалах, нөхөн сэргээх талаарх Холбогдох хуулийг зөрчсөн тохиолдолд Засаг дарга нь зохих байгууллагад мэдэгдэх болон Холбогдох хуульд заасан хариуцлагыг ногдуулах зэргээр шаардлагатай бүхий л арга хэмжээг авна. 

(j)    [хэлэлцээрийн үед тодорхойлсон бусад үйл ажиллагааг оруулах].

4.4    [Нийгэмд нөлөөлөх байдлын үнэлгээ болон Үйл ажиллагааны төлөвлөгөө
(a)    Компани нь нийгэмд нөлөөлөх байдлын үнэлгээний асуудлаар мэргэшсэн хараат бус зөвлөх байгууллагаар ОУСК-ийн Үйл ажиллагааны стандартуудыг харгалзан Нийгэмд нөлөөлөх байдлын үнэлгээ болон Үйл ажиллагааны төлөвлөгөөг боловсруулна.

(b)    Нийгэмд нөлөөлөх байдлын үнэлгээ болон Үйл ажиллагааны төлөвлөгөөнд:

(i)    Төслийн хамрах газар болон Компанийн өөрийн дэд бүтэц, Засгийн газрын эсхүл гуравдагч этгээдийн дэд бүтцийг ашиглаж буй эсэхээс үл хамааран ашигт малтмалыг боловсруулж эсхүл тээвэрлэж буй газрын орон нутгийн иргэдэд Уурхайн үйл ажиллагаа сөрөг нөлөө үзүүлэхээс урьдчилан сэргийлэх эсхүл бууруулах

(ii)    Төслийн хамрах газарт хууль ёсоор амьдарч буй иргэдийн аж амьдралд зохисгүй хэмжээнд саад учруулахаас урьдчилан сэргийлэх болон бууруулах, мөн Компанийн ажилтнууд болон Туслан гүйцэтгэгчид орон нутгийн иргэдийн ёс заншлыг хүндэтгэх

(iii)    Аль болох нүүлгэн шилжүүлэхгүй байх, сайн дураар шилжилт хөдөлгөөн хийхгүй байх, бууруулах

(iv)    Орон нутгийн иргэд, эд хөрөнгө болон дэд бүтцэд учруулсан хохиролд зохих хэмжээний нөхөн төлбөр төлөх

(v)    Төслийн хамрах газрын иргэдийн мал бэлчээрлүүлэх, хадлан хадах, ус ашиглах, тариа тарих, ан хийх, жимс, ногоо, мод түүх зэрэг ахуйн хэрэгцээнд газрыг үргэлжлүүлэх ашиглах эрхийг хүлээн зөвшөөрөх, гэхдээ уг ахуйн хэрэглээ нь аюултай бөгөөд Уурхайн үйл ажилагаанд ноцтойгоор нөлөөлөхгүй байна.

(vi)    Нүүлгэн шилжүүлэлт зайлшгүй шаардлагатай бол нүүлгэн шилжүүлэх төлөвлөгөөг Орон нутгийн хөгжлийн төлөвлөгөө болон ОУСК-ийн Үйл ажиллагааны стандарт 5 зэргийн дагуу боловсруулах

(vii)    Нүүлгэн шилжүүлэх үйл ажиллагааг зохих мэдээлэл өгөх болон хамрагдах иргэдийн оролцоог хангах замаар хэрэгжүүлж нийгэм, эдийн засгийн сөрөг нөлөөллийг бууруулах

(viii)    Төслийн хамрах газрыг уурхайн хаалтын дараах эдийн засагт шилжүүлэх төлөвлөгөө зэрэг асуудлыг тусгасан байна.]

(c)    [хэлэлцээрийн үед тодорхойлсон бусад үйл ажиллагааг оруулах]

4.5    Дэд бүтцийг хөгжүүлэх
(a)    Дэд бүтэц

(i)    Санхүүгийн хувьд боломжтой тохиолдолд Компани нь Орон нутгийн иргэд хамтран ашиглах болон тухайн орон нутгийн нийгэм, эдийн засгийн тогтвортой хөгжилд хувь нэмэр оруулахад тус дэм болохуйц бүхий л төрлийн дэд бүтэц (үүнд цахилгаан, ус, харилцаа холбоо, зам, тээврийн дэд бүтцийг оролцуулан) төлөвлөж, барьж байгуулахад анхаарч ажиллана.

(ii)    Компани нь Орон нутгийн иргэдийг Төслийн дэд бүтэц, үйлчилгээг хувийн буюу ахуйн хэрэгцээнд ашиглах боломжоор хангах бөгөөд ийнхүү ашиглах тохиолдолд хувь хүмүүсийг Компанитай "хэрэглэгчийн гэрээ" байгуулахыг шаардахгүй.

(iii)    Холбогдох хуулийн дагуу Засаг дарга нь Компаниас бичгээр урьдчилан зөвшөөрөл авалгүйгээр Төсөл хамрах газарт хүрэх нийтийн буюу хувийн эзэмшлийн замыг хаах эрхгүй бөгөөд нийтийн аюулгүй байдалд аюул учруулсан гэнэтийн нөхцөл байдлын улмаас ийнхүү түр хаахаас өөр аргагүй тохиолдол энд хамаарахгүй.

(iv)    Талууд нь Орон нутгийн иргэдийн хэрэгцээ шаардлагыг харгалзан үзсэний үндсэн дээр Төсөлд шаардлагатай дэд бүтцийг шинээр байгуулахгүйгээр одоо байгаа дэд бүтцийг ашиглах болон засаж сайжруулах талаар зохих нөхцөл, шаардлагыг харилцан тохиролцож болно.

(b)    Ус

(i)    Компанитай өөрөөр харилцан тохиролцоогүй бол Орон нутгийн иргэд Төсөл хэрэгжих газрын ойролцоох өмнө нь ашиглаж байсан газрын гадаргын болон гүний усны нөөцийг ашиглах эрхтэй бөгөөд Уурхайн үйл ажиллагаа эхлэхээс өмнө Орон нутгийн иргэдийн ашиглаж байсан ундны болон мал аж ахуйн хэрэгцээний усны хэмжээ, чанарыг одоогийн хэмжээнээс нь бууруулахгүй байх үүрэгтэй.

(ii)    Компани нь нийтийн аюулгүй байдлыг хангах шаардлагаас бусад тохиолдолд тухайн усны нөөцийг ашиглахад хязгаарлалт хийхгүй.  

(iii)    Хэрэв аюулгүй байдлыг хангах үүднээс тухайн усны нөөцийг Орон нутгийн иргэд ашиглах боломжгүй тохиолдолд, Компани нь өөрийн зардлаар чанар болоод хэмжээний хувьд түүнтэй ижил түвшний усны өөр эх үүсвэр хайж олох арга хэмжээг Засаг даргатай хамтран авч хэрэгжүүлнэ. Компани нь Төслийн шууд нөлөөлөлд өртсөн Орон нутгийн иргэдийг цэвэр ундны усаар хангах ажилд бүхий л талаар Засаг даргад дэмжлэг үзүүлнэ.

(iv)    Компани нь Төсөл хэрэгжих газрын усны нөөц, худгийн чанар, хүрэлцээний талаар хараат бус судалгаа шинжилгээ хийлгэж, аливаа сөрөг нөлөө үзүүлэхээс урьдчилан сэргийлэх арга хэмжээ авна. Компани нь уг судалгаа шинжилгээний дүнд үндэслэн худгийн тоог нэмэгдүүлэх эсхүл одоо байгаа худгуудийг гүнзгийрүүлж ухах зэрэг ажлыг өөрийн зардлаар хийж гүйцэтгэнэ.

(v)    Компани нь Төслийн үйл ажиллагаанд хэрэглэсэн усыг аль болох хэмнэх болон дахин ашиглах үүднээс ижил төрлийн уурхайн үйл ажиллагаанд ашигладаг технологи, горимыг харгалзан орчин үеийн техник, технологийг ашиглах ба үйлдвэрлэлийн хэрэгцээнд газрын гүний усыг хэрэглэхээс аль болох зайлсхийнэ.

(vi)    Компани нь өөрийн хөрөнгөөр олж илрүүлсэн усны нөөцийг Төслийн зорилгоор ашиглаж болно.

(vii)    Хэрэв Компанийн олж илрүүлсэн усны эх үүсвэр нь зөвхөн Төслийн хэрэгцээг хангахад хүрэлцэхүйц байвал Орон нутгийн бизнесүүдэд уг усыг ашиглах зөвшөөрөл олгохгүй. Хэрэв олж илрүүлсэн ус нь Төслийн хэрэгцээг бүрэн хангаж, илүү гарахуйц байвал Засаг дарга тийнхүү илүү гарсан усны тодорхой хэсгийг Компанитай харилцан тохиролцсон нөхцлөөр Орон нутгийн бизнесийн хэрэгцээнд зориулахыг шаардах эрхтэй. Компани нь Орон нутгийн бизнесийн хэрэгцээнд зориулсан усны хэмжээтэй хувь тэнцүүлж хайгуулын зардлыг нөхөн төлүүлэх эрхтэй.

(viii)    Компани нь өөрийн хөрөнгөөр олж илрүүлсэн аливаа усны нөөцийг Орон нутгийн иргэдийн ахуйн хэрэгцээнд нийлүүлэх үүрэгтэй.

(ix)    Компани нь Төслийн хугацааны туршид худаг ашиглалтад хяналт тавьж, хэрэв Төслийн үйл ажиллагаа Орон нутгийн иргэд худаг ашиглахад саад учруулсан болсон бол өөрийн зардлаар худгийг солих арга хэмжээ авна.

(c)    Зам

(i)    Хувийн эзэмшлийн зам
Компани нь Төсөлд шаардлагатай бүхий л хувийн эзэмшлийн замыг барьж байгуулах болон замын засвар үйлчилгээний санхүүжилтийг хариуцна. Компани нь өөрийн үйл ажиллагаандаа сайжруулсан болон хатуу хучилттай зам ашиглах буюу аль болох шороон зам бий болгох буюу ашиглахаас зайлсхийх үүрэгтэй.

(ii)    Нийтийн эзэмшлийн зам
Компани нь Засаг даргатай зөвлөлдсөний үндсэн дээр Төсөлд шаардагдах нийтийн эзэмшлийн зам барих буюу замыг завсарлан сайжруулах (өргөтгөх, хучилт тавих болон бусад байдлаар) ажлыг гүйцэтгэнэ. Аливаа шинэ эсхүл шинэчлэн засварласан нийтийн эзэмшлийн замын стандарт нь тэдгээртэй адил хэмжээний ачаалал бүхий нийтийн эзэмшлийн замд тавигддаг Монгол Улсад мөрдөгдөж буй нийтлэг стандартад нийцсэн байна.

(iii)    Замын хөдөлгөөний аюулгүй байдал
(1)    Компани нь тээвэрлэлтийг Засаг даргын тамгын газраас тогтоосон маршрутын дагуу хийнэ. 

(2)    Компани нь ажилтнуудын дунд замын хөдөлгөөний аюулгүй байдлын талаар сургалт зохион байгуулах, замын хөдөлгөөнийг зохицуулах аюулгүй байдлыг хангах үүднээс орон нутгийн замын цагдаагийн хэлтэстэй хамтран ажиллах үүрэгтэй.

4.6    Өвөлжөө, хаваржаа, бэлчээр
(a)    Талууд уламжлалт мал ажуй болон бэлчээр ашиглах уламжлалыг хадгалан хамгаалах, хөгжүүлэх, бэлчээрийг хамгаалах, усжуулах ажилд дэмжлэг үзүүлэх үүднээс өөр хоорондоо болон бусад холбогдох талуудтай хамтран ажиллана.  Орон нутгийн мал эмнэлэг, үржлийн асуудал эрхэлсэн газар нь тухайн дэмжлэг үзүүлэх үйл ажиллагааг тодорхойлоход голлох үүрэг гүйцэтгэнэ.  Шаардлагатай тохиолдолд энэ асуудлаар мэргэшсэн шинжээч, эрдэмтдийг оролцуулах болон Орон нутгийн иргэдтэй зөвлөлдөнө.

(b)    Компанитай өөрөөр харилцан тохиролцоогүй бол Орон нутгийн иргэд нь тухайн газрыг хууль ёсоор эзэмших эрхтэй эсэхээс үл хамаарч Төсөл хамрах газрын орчимд байрлах өөрсдийн өмнө нь ашиглаж байсан өвөлжөө, хаваржаа, зуслан, намаржааг үргэлжлүүлэн ашиглах эрхтэй.

(c)    Компанитай өөрөөр харилцан тохиролцоогүй бол Орон нутгийн иргэд өөрсдийн өмнө нь ашиглаж байсан бэлчээр, хадлангийн газрыг үргэлжлүүлэн ашиглах эрхтэй.  
 
(d)    Хэрэв аюулгүй байдлыг хангах үүднээс газрын тодорхой хэсгийг Орон нутгийн иргэдэд өвөлжөө, хаваржаа, бэлчээр, хадлангийн зориулалтаар ашиглах боломжгүй тохиолдолд Засаг дарга болон Компани нөлөөлөлд өртсөн газар болон Орон нутгийн иргэдийг тодорхойлж, тухайн иргэдтэй зөвлөлдсөний үндсэн дээр нутаглах, бэлчээрлэх, хадлан хадах өөр газар сонгоно.

(e)    Компани нь Орон нутгийн иргэдтэй зөвлөлдөж мал, амьтан зам хөндлөн гарах цэгүүдийг тогтоож, зохих замын тэмдэг, тэмдэглэгээ байршуулна.

(f)    Засаг дарга нь нөлөөлөлд өртсөн газрыг тодорхойлох үүднээс бэлчээр, хадлангийн нутаг, мал, амьтны хөдөлгөөн болон нөлөөлөлд өртсөн газрын болон бусад хамгаалалттай газар нутгийн зураглалыг Компанид өгнө.

(g)    Нүүлгэн шилжүүлэх, нөхөн төлбөр 

(i)    Компани нь Орон нутгийн иргэдийн амгалан тайван байдлыг алдагдуулахгүй байх бүхий л боломжтой арга хэмжээг авч ажиллана.

(ii)    Компани нь нийтийн болон хувийн эзэмшлийн орон байр, худаг, малын өвөлжөөний хашаа, бусад байгууламж болон түүх, соёлын дурсгалт газрын өмчлөгч, эзэмшигчдэд Холбогдох хуульд заасны дагуу тэдгээрт учруулсан хохирлыг бүрэн нөхөн төлнө. 

(iii)    Хэрэв шаардлагатай бол Компани нь хөрөнгийн үнэ эсхүл учруулсан хохирлын хэмжээг тогтоох хараат бус үнэлгээг хийлгэнэ.

(iv)    Уурхайн үйл ажиллагааны улмаас нүүлгэн шилжүүлэлт хийх зайлшгүй шаардлагатай тохиолдолд Компани нь (i) тухайн нүүлгэн шилжүүлэхэд гарах бодит зардал, тухайлбал орон байр, мал амьтан болон малын хашааг нүүлгэх болон дахин барих зардлыг төлөх, (ii) шаардлагатай тохиолдолд нүүлгэн шилжүүлж буй мал, амьтанд хүрэлцэхүйц тоогоор, шаардлага хангахуйц чанар бүхий усны худаг эсхүл өрмийн цооногийг шинэчлэн засах эсхүл шинээр гаргана. Энэ тохиолдолд ийнхүү нүүлгэн шилжүүлж буй Орон нутгийн иргэдтэй худаг, цооногийн гүний хэмжээ, тоог тохиролцоно.

(v)    Энэхүү Гэрээний 4.6(g)(iv) зүйлийн дагуу, хэрэв Компани нь аливаа дэд бүтэц, барилга байгууламжид эвдрэл гэмтэл учруулсан бол Засаг дарга тухайн дэд бүтцийг засварлаж болох бөгөөд Компани гарсан зардлыг Холбогдох хуульд заасны дагуу шаардлагатай хэмжээгээр Засаг даргад нөхөн төлнө.
 
(vi)    Нүүлгэн шилжүүлэлтийг түүнд хамрагдсан Орон нутгийн иргэд болон Орон нутгийн бизнесийн байгууллагатай зөвлөлдсөний үндсэн дээр гүйцэтгэх бөгөөд энэ асуудлаар гэрээ байгуулна. Нүүлгэн шилжүүлэх журам, нөхөн төлбөрийн хэмжээ ил тод, ижил хэмжээнд байна.

(vii)    Компани нь (i) хөрөнгөд учирсан хохирлыг нөхөн төлөх; (ii) Засаг даргатай хамтран газар эзэмших эсхүл өмчлөх эрхийг цуцалж, шинээр газар өмчлөх, эзэмших эрх авахад дэмжлэг үзүүлэх, болон (iii) нүүлгэн шилжүүлгийг иргэд зохих мэдээлэл авах, түүний  үндсэн дээр оролцох зэрэг замаар нүүлгэн шилжүүлгийн сөрөг нөлөө, тухайлбал нийгэм, эдийн засгийн сөрөг нөлөөг хамгийн боломжит хэмжээнд бууруулахад онцгойлон анхаарч ажиллана.

(viii)    Компани нь нүүлгэсэн шилжүүлсэн иргэдийн аж амьдрал, амьдралын түвшинг Төсөл хэрэгжихээс өмнөх үеийнхээс сайжруулах буюу ямар ч тохиолдолд өмнөх байдлаас дордуулахгүй байх үүднээс тэдэнтэй зөвлөлдсөний үндсэн дээр нүүлгэн шилжүүлэх төлөвлөгөө боловсруулах, ажил олгох, мэргэжлийн болон бусад төрлийн сургалт зохион байгуулах болон бусад дэмжлэг үзүүлэх зэрэг шаардлагатай арга хэмжээг авна.

(ix)    Нүүлгэн шилжүүлсний дараа Төсөл хамрах газарт Орон нутгийн иргэд дахин оршин суухгүй байх явдлыг хангах үүднээс Засаг дарга нь Төсөл хэрэгжих газрын талаарх мэдээллийг Орон нутгийн иргэдэд өгнө.

(x)    Тал тус бүр энэхүү заалтыг хэрэгжүүлэх, зохих хэмжээний нөхөн төлбөрийг тодорхойлох боломжийг нөгөө талд олгох, мөн шаардлагатай тохиолдолд нөлөөлөлд өртсөн Орон нутгийн иргэд, Орон нутгийн бизнесийг нүүлгэн шилжүүлэх зэрэгт өөрийн боломжийн хэмжээнд цаг тухайд нь дэмжлэг үзүүлнэ.

4.7    Газар
(a)    Компани нь Засаг дарга, бусад газар эзэмшигчид болон оршин суугчидтай зөвлөлдөж, зөвшөөрөл авсны үндсэн дээр Газрын тухай хууль болон Холбогдох хуулийн хүрээнд бусдын эзэмшлийн буюу өмчлөлийн газраар дамжиж Төсөл хамрах газарт нэвтэрч болно.

(b)    Компани нь Төсөл хамрах газрыг тогтоож, хамгаалалтанд авч, тухайн газарт хүрэх замыг тодорхойлж, тэмдэг, тэмдэглэгээ байрлуулж, аливаа аюултай газрыг хашиж хамгаалах, тусгаарлах арга хэмжээ авна.

(c)    Компани нь Төслийн улмаас Орон нутгийн иргэдэд нөлөө үзүүлж эсхүл аливаа саад бэрхшээл учруулж болзошгүй аюул, осол болон үйл ажиллагаа, тухайлбал барилгын ажлын талаар Орон нутгийн иргэдэд тогтмол мэдээлэл өгнө.

(d)    Компани хамгаалалтын албаны үйл ажиллагаа нь Холбогдох хуулиудад заасан шаардлагад нийцсэн байх явдлыг хангана. 

4.8    Соёлын өв
(a)    Компани нь орон нутгийн ёс заншлыг хүндэтгэх, түүх, соёлын дурсгалт газрыг хадгалж, хамгаалах талаарх Ашигт малтмалын тухай хууль, Соёлын өвийн тухай хуульд заасан үүргээ биелүүлж, энэ талаар Засаг даргатай хамтран ажиллахад анхаарна.

(b)    [Хамтын ажиллагааны хороо нь Хүчин төгөлдөр болох өдрөөс хойш [тоог оруулах] сарын дотор түүх, соёлын дурсгалт газруудын жагсаалтыг гаргаж батална.] [Түүх, соёлын дурсгалт газруудын жагсаалтыг Хавсралт [3]-т хавсаргасан ба Талууд харилцан тохиролцож энэхүү жагсаалтад хэдийд ч өөрчлөлт оруулж болно.] 

(c)    Компани нь Ажиллагсдад Орон нутгийн иргэдийн түүх, соёл, зан заншлын талаар тогтмол мэдээлэл өгч, сургалт явуулна.
 
(d)    [хэлэлцээрийн үед тодорхойлсон бусад үйл ажиллагааг оруулах]

4.9    Орон нутгийн хөгжлийн бусад үйл ажиллагаа
(a)    [хэлэлцээрийн үед тодорхойлсон бусад үйл ажиллагааг оруулах]

5.    ИЛ ТОД БАЙДАЛ БА ХЯНАЛТ, ҮНЭЛГЭЭ

5.1    Ил тод байдал

(a)    Гэрээ болон түүний нэмэлт өөрчлөлтийг олон нийтэд нээлттэй байлгах бөгөөд тэдгээр нь ямар ч тохиолдолд нууц мэдээлэлд хамаарахгүй. Мөн Талууд (i) Гэрээтэй холбоотой бүхий л санхүүгийн мэдээлэл, үүнд тухайлбал Гэрээний дагуу төлсөн буюу төлөх төлбөрүүдийн цаг хугацаа, хэмжээ болон (ii) Гэрээний дагуу шаардсан хугацаат тайлангууд, аудитын буюу бусад тайлан мэдээллүүдийг үзэж танилцах боломжтой хэлбэрээр буюу цахим болон хэвлэмэл хэлбэрээр [Монгол хэл дээр] нийтэд нээлттэй болгоно.

(b)    Гэрээг Засаг даргын тамгын газар болон Улаанбаатар хот дахь Компанийн төв байранд олон нийт ажлын цагаар чөлөөтэй үзэх боломжтой байдлаар хадгална.

(c)    Компани нь Ашигт малтмалын тухай хууль болон Олборлох үйлдвэрлэлийн ил тод байдлын санаачлагын хүрээнд борлуулсан бүтээгдэхүүний хэмжээ болон улсын болон орон нутгийн төсөвт төлсөн төлбөртэй холбоотой шаардлагуудыг дагаж биелүүлж, тайланг хагас болон бүтэн жилээр гаргана.

5.2    Хяналт, үнэлгээ

(a)    Гэрээний хэрэгжилт болон Талуудын Гэрээ болон Холбогдох хуулийг хэрхэн биелүүлж байгаад төрийн эрх бүхий холбогдох байгууллагуудаас гадна хороо (цаашид "Хамтын ажиллагааны хороо" гэх) хяналт тавина. Хороо нь:
(i)    Засаг даргын тамгын газрын [2] төлөөлөгч, Засаг даргын томилсон орон нутгийн иргэний нийгмийн байгууллагын [2] төлөөлөгч болон Компанийн [2] төлөөлөлтэйгээр үйл ажиллагаагаа явуулна.   

(ii)    Гэрээний хэрэгжилтийг хянах, үнэлгээ хийх болон Төслийн талаарх Комдани болон Орон нутгийн иргэдийн өргөдөл, гомдлыг хянан шийдвэрлэх үүднээс улирал тутам хуралдана.Хамтын ажиллагааны хороо нь ийнхүү хяналт, үнэлгээ хийхдээ Хавсралт 3-т заасан хяналт, үнэлгээний үзүүлэлт болон хуваарийг баримтлан ажиллана.

(iii)    Хамтын ажиллагааны хороо нь Компанид урьдчилан мэдэгдэл хүргүүлснээр Төсөл хамрах газарт нэвтрэн орох, Компани аюулгүй ажиллагааны болон бусад стандартуудыг хэрхэн биелүүлж байгаад хяналт тавих зорилгоор Гэрээтэй холбоотой баримт бичигтэй Ашигт малтмалын тухай хуулийн 57 дугаар зүйлийн дагуу танилцах эрхтэй.

(iv)    Хамтын ажиллагааны хороо нь үйл ажиллагааны зардлаа өөрөө тогтоох ба уг зардлыг Компани хариуцна.

(v)    Хамтын ажиллагааны хороо нь Гэрээний биелэлтийг [жилд нэг удаа] [хугацааг оруулах] дүгнэх ба Гэрээний заалт тус бүрийг хэрхэн биелүүлсэн тухай тайлан гаргана.

(b)    [Хамтын ажиллагааны хорооны үйл ажиллагаанд тавигдах шаардлага болон хяналт, үнэлгээний үзүүлэлт, хуваарийн талаар Гэрээний Хавсралт 2-т нарийвчлан тусгав].

6.    МАРГААН ШИЙДВЭРЛЭХ

6.1    Эв зүйгээр шийдвэрлэх
Талууд нь аливаа санал зөрөлдөөн, маргаан гарсан тохиолдолд нөгөө Талдаа мэдэгдэл хүргүүлэх ба Талууд маргааныг аль болох эв зүйгээр шийдвэрлэхийг эрмэлзэнэ. Талуудын төлөөлөл харилцан тохиролцсон цаг, газарт маргагч Тал мэдэгдэл өгснөөс хойш [тоог оруулах] өдрийн дотор уулзах бөгөөд түүнээс хойш мэдээлэл солилцох, маргааныг шийдвэрлэх үүднээс хэдийд ч дахин уулзалт хийж болно.  Энэхүү 6.1 дүгээр зүйл нь нэг Талаас нөгөө Талд мэдэгдэл өгснөөс хойш [тоог оруулах] өдрийн дотор маргааныг шийдвэрлэж чадаагүй тохиолдолд маргааныг [Хараат бус шинжээч] [арбитр] [шүүх]-ээр шийдвэрлэх эрхийг хөндөхгүй.    
   
6.2    Маргаан шийдвэрлэх
Хэрэв Талууд тухайн маргааныг дээрх 6.1 дүгээр зүйлд заасанчлан мэдэгдэл хүргүүлснээс хойш [30] өдрийн дотор шийдвэрлэж чадаагүй бол аль ч Тал нөгөө талдаа бичгээр мэдэгдсний үндсэн дээр маргааныг [хараат бус шинжээчээр] [арбитраар] [шүүхээр] шийдвэрлүүлэхээр хандаж болно.

6.3    [Хараат бус шинжээчээр шийдвэрлүүлэх  
(a)    Талууд [зөвхөн техникийн шинжтэй] аливаа санал зөрөлдөөн эсхүл маргааныг нэг Тал нөгөө Талд маргааныг эв зүйгээр шийдвэрлээгүй тухай мэдэгдлийг хүргүүлснээс хойш [тоог оруулах] өдрөөс дараа Хараат бус шинжээчид хандаж шийдвэрлүүлнэ.  Хараат бус шинжээч нь маргаан бүхий асуудлаар мэргэшсэн хувь хүн эсхүл байгууллага (цаашид "Хараат бус шинжээч" гэх) байх бөгөөд Талууд харилцан тохиролцож томилно.

(b)    ТалуудХараат бус шинжээч томилогдсноос хойш [30] өдрийн дотор өөрсдийн санал, хариу тайлбараа Хараат бус шинжээчид хүргүүлнэ. Хараат бус шинжээч асуудлыг судалж үзээд [30] хоногийн дотор шийдвэр гаргана. Уг шийдвэр нь нь эцсийн шийдвэр байх бөгөөд түүнийг давж заалдахгүй. Хэрэв маргааны мөн чанар эсхүл Хараат бус шинжээчийн сонголтын талаар санал зөрөлдвөл уг санал зөрөлдөөн эсхүл маргааныг Гэрээнд заасанчлан [арбитраар] [шүүхээр] шийдвэрлүүлнэ.  Хараат бус шинжээч нь дараах байдлаар ажиллана: 

(i)    арбитрчийн бус, шинжээчийн үүрэг гүйцэтгэнэ.

(ii)    Хараат бус шинжээч нь шийдвэр гаргахад баримтлах журмыг өөрөө тогтооно.

(iii)    Хараат бус шинжээчийн шийдвэр нь эцсийн шийдвэр (илэрхий алдаа байхгүй тохиолдолд) байна.

(iv)    Шийдвэрийн агуулгаас үл хамаарч, зардлыг үүнд Хараат бус шинжээчийн хөлс, зардлыг оролцуулан Талууд тэнцүү хувааж төлнө.]  

6.4    [Aрбитраар шийдвэрлүүлэх
(a)    Талууд Гэрээтэй холбоотой бүхий л маргааныг [Монголын Үндэсний Худалдаа аж үйлдвэрийн танхимын дэргэдэх Монголын Олон улсын болон Үндэсний Арбитрын төв] [ХОМШОУТ]-аар шийдвэрлүүлнэ.  Арбитрын ажиллагааг [Монгол хэл] [Англи хэл] дээр, [Улаанбаатар хот] [нэр оруулах]-д явуулна. Гэрээг хүчингүй болгосон эсхүл цуцалснаас бусад тохиолдолд Талууд арбитраар маргааныг шийдвэрлүүлж байгаагаас үл хамаарч Гэрээнд заасан бүхий л үүргийг биелүүлэх, уг Гэрээгээр өөрт олгогдсон эрхээ хэрэгжүүлнэ. Харин маргаан бүхий зүйлтэй холбоотой эрхийг маргааныг арбитраар эсхүл Талууд харилцан тохиролцож шийдвэрлэх хүртэл хугацаанд эдлэхгүй.

(b)    Гэрээний дагуу байгуулагдах арбитрын бүрэлдэхүүн нь гурван арбитрчтай байх ба Тал тус бүр нэг арбитрчийг томилох ба арбитрын хуралдаан даргалагчийг Талууд харилцан тохиролцож томилох ба ийнхүү тохиролцох боломжгүй бол [ХОМШОУТ-ийн Ерөнхийлөгч] [Монгол улсын Олон улсын болон үндэсний арбитрын дарга] [томилогдсон хоёр арбитрч харилцан тохиролцож] томилно.]

6.5    [Шүүхээр шийдвэрлүүлэх
Хэрэв маргааныг энэхүү Гэрээний 6.1 дүгээр зүйлд заасанчлан эв зүйгээр шийдвэрлэх боломжгүй тохиолдолд маргааныг Холбогдох хуулийн дагуу Монгол Улсын шүүхээр шийдвэрлүүлнэ.  Энэхүү Гэрээний 6.5 дугаар зүйл ньэнэхүү Гэрээ хүчин төгөлдөр байх хугацаанд болон түүний хугацаадууссаны дараа, эсхүл хугацаанаас нь өмнө дуусгавар болгосны дарааэнэхүү Гэрээтэй холбоотой, эсхүл түүнээс үүдсэн үйл ажиллагааныталаар Талуудын хооронд гарсан аливаа маргаанд нэгэн адил хамаарна.
.  
6.6    Хохирол
Хэрэв аль нэг Тал Гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчиж, нөгөө Талдаа хохирол учруулсан бол тухайн хохирлыг нөхөн төлнө. Аль ч Тал нөгөө Талд шууд бусаар учруулсан зардал эсхүл хохирлыг төлөх үүрэг хүлээхгүй.

6.7    Орон нутгийн иргэдийн маргаан
(a)    Компани нь өөрийн зардлаар Төсөлтэй холбоотойгоор Орон нутгийн иргэдээс гаргасан гомдлыг ОУСК-ийн Үйл ажиллагааны Стандарт 1-ийн 23 дугаар зүйлд заасанчлан аль болох богино хугацаанд шийдвэрлэж, хариу өгнө. 

(b)    Гэрээтэй холбогдуулж өргөдөл, гомдол гаргах Орон нутгийн иргэн нь тухайн өргөдөл, гомдлоо Хамтын ажиллагааны хороонд гаргана.  Хамтын ажиллагааны хороо нь тухайн иргэний гомдлыг Холбогдох хууль болон Хавсралт 3-т заасан үйл ажиллагааны журмын дагуу шийдвэрлэнэ.

(c)    Орон нутгийн иргэдийн гомдлыг хянан шийдвэрлэхдээ Хамтын ажиллагааны хороо хараат бусаар, хөндлөнгийн байр сууринаас хандана. Хамтын ажиллагааны хороо нь аливаа маргааныг шийдвэрлэхдээ шийдвэрийн агуулга болон асуудлыг шийдвэрлэхийн тулд авч хэрэгжүүлсэн үйл ажиллагааны талаар тайлбарлана. 
  
7.    ГЭРЭЭНИЙ ХУГАЦАА БА ДУУСГАВАР БОЛОХ

7.1    Гэрээний хугацаа
Гэрээний хугацаа нь Хүчин төгөлдөр болох өдрөөс эхэлж, [[Орд ашиглах гэрээ] [Тусгай зөвшөөрөл] хүчинтэй байх хугацааны][[тоог оруулах] жилийн]туршид хүчин төгөлдөр байна.

7.2    Гэрээ дуусгавар болох
(a)    Гэрээ нь дараах тохиолдолд дуусгавар болно:

(i)    Тусгай зөвшөөрөл дуусгавар болсон, эсхүл цуцлагдсан; эсхүл

(ii)    Орд ашиглах гэрээ дуусгавар болсон 

(b)    Засаг дарга Компанид Гэрээний үндсэн заалтыг ноцтойгоор зөрчсөн эсхүл биелүүлээгүй тухай мэдэгдлийг өгч болно.  Хэрэв Компани (i) Засаг дарга зөрчлийг арилгах, эсхүл тухайн зүйл заалтыг дагаж биелүүлэхийг шаардсан мэдэгдэл өгснөөс хойш [тоог оруулах] өдрийн дотор тухайн зөрчлийг арилгах, биелүүлэхэд чиглэсэн зохих арга хэмжээг аваагүй, эсхүл (ii) 6 дугаар зүйлд заасны дагуу Засаг даргын саналыг эсэргүүцсэн тохиолдолд Засаг дарга гэрээг цуцлах эрхтэй.

(c)    Компани нь Засаг дарга Гэрээний үндсэн заалтыг ноцтойгоор зөрчсөн бөгөөд Компани Засаг даргад зөрчлийг арилгахыг шаардсан мэдэгдэл өгснөөс хойш [тоог оруулах] өдрийн дотор (тухайн нөхцөл байдлаас хамаарч үүнээс урт хугацаа байж болно)тухайн зөрчлийг арилгахад чиглэсэн зохих арга хэмжээг авч хэрэгжүүлээгүй тохиолдолд Компани нь өөрт олгогдсон бусад эрхийг хөндөхгүйгээр Гэрээг цуцлах эрхтэй.

(d)    Засаг дарга эсхүл Компани Гэрээг цуцалсан нь Компанийг Хаалтын төлөвлөгөөг хэрэгжүүлэх болон Холбогдох хуульд заасан үүргээс чөлөөлөхгүй. 

8.    ХААЛТЫН ДАРААХ ҮҮРЭГ

8.1    Хаалтын төлөвлөгөө
(a)    Компани нь Төсөл дуусгавар болохоос 3-аас доошгүй жилийн өмнө Гэрээ болон Холбогдох хуульд нийцүүлэн хаалтын төлөвлөгөө (цаашид "Хаалтын төлөвлөгөө" гэх) боловсруулж, Засаг даргад хүргүүлнэ.

(b)    Төслийн хамрах газрын ойр орчим амьдардаг Орон нутгийн иргэдтэй зөвлөлдөж боловсруулах ба төлөвлөгөөнд дараах ажлыг тусгана:

(i)    Гэрээ болон Холбогдох хуульд заасны дагуу Төсөл дуусгавар болсноос хойш тухайн Төсөл хэрэгжих газрын байгаль орчин, нийгэм, эдийн засгийн ирээдүйн төлөв байдал

(ii)    геофизикийн тогтвортой байдал, усны чанар болон хаалтын дараа ашиглах бохирдсон газрын нөхөн сэргээлт, эвдэрсэн газрын хөрсийг сэргээх ажиллагаанд хяналт, үнэлгээ хийхэд чиглэсэн хаалтын дараах үйл ажиллагааны хяналт, үнэлгээтэй холбоотой үйл ажиллагаа 

(iii)    хаалттай холбоотой эрсдлийн жагсаалт болон тэдгээрийн үнэлгээ, хаалт болон нөхөн сэргээлтийн нийгэмд нөлөөлөх байдал болон Орон нутгийн иргэд оролцох боломж 

(iv)    Төслийн үйл ажиллагаанд томоохон өөрчлөлт орох бүрт уг төлөвлөгөөг боловсруулахад баримталсан процессын дагуу шинэчлэнэ.

(v)    Хаалтын дараах хяналт нь Төслийг дуусгавар болсноос хойш Хаалтын төлөвлөгөөгөөр харилцан тохиролцсон хугацаанд үргэлжилнэ.

(c)    Хаалтын мэдэгдэл
Компани нь уурхайг бүхэлд нь эсхүл хэсэгчлэн хаахаас өмнө доод тал нь [1] [жил] [сар]-ын өмнө Засаг даргад мэдэгдэнэ.
 
(d)    Хаалтын дараах үүрэг
Төсөл зогссоноос хойш Компани нь Гэрээ, Хаалтын төлөвлөгөө болон Байгаль орчны менежментийн төлөвлөгөөнд заасны дагуу Төсөл хамрах газрын байгаль орчны менежментийн шаардлагатай үйл ажиллагааг үргэлжлүүлэн гүйцэтгэнэ. 

9.    БУСАД ЗААЛТУУД

9.1    Нэмэлт, өөрчлөлт оруулах
Талууд бичгээр үйлдэж, гарын үсэг зураагүй бол Гэрээнд нэмэлт, өөрчлөлт оруулахгүй бөгөөд бичгээр үйлдэж, гарын үсэг зураагүй нэмэлт өөрчлөлт хүчин төгөлдөр бус байна.

9.2    Эрх, үүрэг залгамжлах, шилжүүлэх
(a)    Компани эрх, үүргээ шилжүүлэх
Компани нь Засаг даргын бичгээр олгосон зөвшөөрөлтэйгээр Гэрээний бүхий л эрх, үүргээ өөрийн Нэгдмэл сонирхолтой этгээд эсхүл гуравдагч этгээдэд шилжүүлэх эрхтэй. Энэ тохиолдолд Нэгдмэл сонирхолтой этгээд эсхүл гуравдагч этгээд нь Компанийн Гэрээгээр хүлээсэн бүхий л үүргийг шилжүүлэн авахыг зөвшөөрсөн бөгөөд эдгээр үүргийг биелүүлэх чадвартай [,бөгөөд Толгой компани нь Нэгдмэл сонирхолтой этгээд эсхүл гуравдагч этгээдийн үүргийг Компанийг төлөөлж өгсөн баталгаатай адил хэмжээнд баталгаажуулсан байна.

(b)    Эрх хүлээн авагчийн чадавхи

(i)    Компанийн Гэрээгээр хүлээсэн эрх, үүргийн шилжүүлэг нь тухайн шилжүүлэн авагч этгээд нь техникийн, санхүүгийн болон менежментийн чадавхийн хувьд Гэрээнд заасан үүргийг биелүүлэх чадваргүй тохиолдолд хүчин төгөлдөр бус байна.  

(ii)    Гэрээний эрх, үүргийг Засгийн газраас зөвшөөрсөн гуравдагч талд шилжүүлж, шинээр гэрээ байгуулснаар Компани болон Толгой компани нь Гэрээгээр хүлээсэн үүргээс тухайн шилжүүлэн авсан этгээдийн шилжүүлж авсан хэмжээгээр чөлөөлөгдөнө.

(c)    Засаг дарга эрх, үүргээ шилжүүлэхгүй тухай
Засаг дарга нь Гэрээний дагуу эдлэх эрх, хүлээсэн үүргээ шилжүүлэх эрхгүй.

9.3    Зохицуулах хууль
Гэрээг Монгол Улсын хуулийн, үүнд Монгол улсын олон улсын гэрээ болон хоёр талтхөрөнгө оруулалтын гэрээг оролцуулан, дагуу зохицуулж, тайлбарлана. Хэрэв Гэрээ болон Холбогдох хууль зөрчилдсөн тохиолдолд Холбогдох хуулийг дагаж мөрдөнө. Гэрээ нь Холбогдох хуулийн дагуу Талуудын эдлэх эрх, хүлээх үүрэгт ямар нэг байдлаар нөлөөлөхгүй буюу тэдгээрийг хязгаарлахгүй. 

9.4    Давагдашгүй хүчин зүйлс
(a)    Давагдашгүй хүчин зүйлийн үед хүлээх үүрэг

(i)    Хэрэв Тал нь Давагдашгүй хүчин зүйл эсхүл нөхцөл байдлын улмаас Гэрээг бүхэлд нь эсхүл хэсэгчлэн биелүүлэх боломжгүй болсон бол тухайн Тал нь Давагдашгүй хүчин зүйлийг арилгахад чиглэсэн боломжит арга хэмжээг авах бөгөөд энэхүү үйл явдал буюу нөхцөл байдал үүссэнээс хойш аль болох боломжит хугацаанд нөгөө Талдаа энэ тухай бичгээр мэдэгдэл (үйл явдал эсхүл нөхцөл байдлын шинж төлөв, хэрэв арилгах боломжтой бол арилгахад юу шаардлагатай тухай, арилгах буюу давж гарахад шаардагдах хугацаа, болон энэхүү үйл явдал, нөхцөл байдлын улмаас цаг хугацаанд нь зохих ёсоор биелүүлэх боломжгүй болсон үүргийг тусгасан) хүргүүлэх бөгөөд тухайн Талын хүлээсэн төлбөрийн үүргээс бусад Давагдашгүй хүчин зүйл явдал эсхүл нөхцөл байдлын улмаас биелүүлэх боломжгүй болсон үүрэг тухайн Давагдашгүй хүчин зүйл үргэлжилж буй хугацаанд түдгэлзэнэ.

(ii)    Хэрэв Давагдашгүй хүчин зүйлийн улмаас аливаа үүргийг [тоог оруулах] [өдөр] [сар]-аас дээш хугацаагаар түдгэлзүүлсэн бол Талууд Гэрээнд өөрчлөлт оруулахаар шударгаар хэлэлцээр хийж болно.

(b)    Зах зээлийн нөхцөл байдлын улмаас үйл ажиллагааг зогсоох
Хэрэв Компани зах зээлийн нөхцөл байдлын улмаас Төслийн бүх үйл ажиллагааг [тоог оруулах] [сараас] дээш хугацаагаар зогсоосон бол Засаг дарга Гэрээг цуцалж болно. Уурхайг түр хугацаагаар хаасан эсхүл үйл ажиллагааг бүрмөсөн зогсоосон тохиолдолд Компани нь Гэрээнд заасан байгаль орчны менежментийн үүргээ биелүүлнэ. Гэрээ дуусгавар болсноор Компани нь Засгийн газраас зөвшөөрөл авсны дараа энэхүү гэрээний 8 дугаар зүйлд заасан хаалтын дараах үүргийг биелүүлнэ.

9.5    Мэдэгдэл хүргүүлэх
(a)    Гэрээний Талд хүргүүлэх бүхий л мэдэгдэл, хүсэлт, шаардлага, зөвшөөрөл болон бусад захидал харилцааг бичгээр дараах хаягаар биечлэн, баталгаат шуудангаар эсхүл цахим хэлбэрээр хүргүүлнэ:
(i)    Компанид:   [нэр, хаягийг оруулах]

(ii)    Засаг даргад:   [нэр, хаягийг оруулах]

(b)    Компани өөрийн хаяг болон холбогдох орон нутгийн асуудал хариуцсан ажилтан өөрчлөгдсөн тохиолдолд [хугацааг оруулах] дотор Засаг даргад мэдэгдэнэ.

9.6    Бүх тохиролцоог илэрхийлэх
Гэрээ болон түүнд дурдсан баримт бичгүүд нь түүнд тусгасан асуудлаар Талуудын хоорондын бүхий л ойлголцол, тохиролцоог илэрхийлэх бөгөөд Талуудын хооронд өмнө нь хийсэн бүхий л гэрээ хэлцлүүд болон ойлголцлыг хүчингүй болсонд тооцно. Гэрээний бүхий л хавсралт болон жагсаалт нь Гэрээний бүрэлдэхүүн хэсэг болно.

9.7    [Орд ашиглах гэрээ
Гэрээ нь Орд ашиглах гэрээний нэг салшгүй хэсэг болно. Гэрээний заалтууд болон Орд ашиглах гэрээ хоорондоо зөрчилдсөн тохиолдолд Гэрээний нөхцлүүдийг дагаж мөрдөнө. Орд ашиглах гэрээний зөрчлийг тухайн Гэрээний дагуу зохицуулна.]

9.8    Гэрээний хувиуд
Гэрээг нэг ба түүнээс дээш хувиар үйлдэж болох бөгөөд хувь тус бүр нь эх хувьд тооцогдох хэдий ч бүгд хамтдаа нэг баримт бичгийг бүрдүүлнэ.

9.9    Гэрээний заалтууд салангид байх
(a)    Гэрээний аль нэг хэсэг эсхүл заалт хэрэгжих боломжгүй бол Гэрээний бусад хэсэг, заал Талуудын хувьд хүчин төгөлдөр үйлчилж, хэрэгжих явдлыг хангахуйц түвшинд Гэрээний заалтууд тусдаа буюу бие биенээсээ салангид байх ба Гэрээний тухайн хэрэгжих боломжгүй заалт нь Гэрээний бусад заалтад ноцтойгоор нөлөөлөхгүй бол уг хэрэгжих боломжгүй заалт Гэрээнд байгаагүй гэж ойлгоно.  

(b)    Гэрээний аливаа хүчингүй болон хүчин төгөлдөр бус заалтууд нь Талуудын зорилго, хүрэх үр дүнг харгалзахын зэрэгцээ тухайн заалт хууль нийцэх буюу хэрэгжих боломжтой болох хэмжээгээр өөрчилдөж, Талууд тийнхүү ойлгож, хэрэгжүүлнэ.

9.10    [Гэрээний хэл
Гэрээг Талууд [Монгол] [Англи] хэл дээр үйлдсэн бөгөөд Талууд тус бүр нэг хувийг авах бөгөөд Гэрээг тайлбарлахад маргаан гаргасан тохиолдолд [Англи] [Монгол] хэл дээрх хувилбарыг дагаж мөрдөнө.]

9.11    Нэмэлт үйлдэл   
Талууд нь өөрийн бүрэн эрхэд хамаарах бөгөөд Гэрээг бүрэн хэрэгжүүлэх, аль нэг Тал эрхээ бүрэн эдлэхэд шаардагдах баримт бичгийг үйлдэж, шаардлагатай арга хэмжээг авна.  

Талууд Гэрээг [хугацааг оруулах] өдөр байгуулав.
[AЙМАГ] [СУМ]-ЫН ЗАСАГ ДАРГА

                                                    Гарын үсэг:                                     Гарын үсэг:
                                                    Нэр:                                                Нэр:
                                                    [КОМПАНИ]                                     Албан тушаал:


 
ХАВСРАЛТ 1

ОРОН НУТГИЙГ ХӨГЖҮҮЛЭХ ТӨЛӨВЛӨГӨӨНД ТАВИГДАХ НЭМЭЛТ ШААРДЛАГУУД

Талууд эдгээр нэмэлт асуудлуудыг харилцан тохиролцох бөгөөд үүнд дараах асуудлуудыг тусгаж болно:
(i)    Орон нутгийн бизнес хөгжлийн төлөвлөгөө;

(ii)    Байгаль орчны менежментийн үйл ажиллагаа;

(iii)    Түүх, соёлын дурсгалт газруудын жагсаалт;

(iv)    бусад.

ХАВСРАЛТ 2

ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ ХОРООНЫ ЖУРАМ
[Энэ хэсэгт Талууд харилцан тохиролцож нэмэлт өөрчлөлт оруулж болно]

1.    ЗОРИЛГО

Хамтын ажиллагааны хороо нь [Аймаг] [Сум] болон Компани хоорондын хамтын ажиллагаанд хяналт тавьж, орон нутгийн засаг захиргаа, орон нутгийн иргэд болон Компани Төслийн [Аймаг] [Сум] болон Орон нутгийн иргэдэд үзүүлж буй нөлөөллийг хэлэлцэж, дүгнэх, тэдгээрийн хамтын ажиллагааг хөхиүлэн дэмжих чиг үүргийг хэрэгжүүлнэ.  Хамтын ажиллгааны хорооны гол зорилго нь:
(b)    Гэрээний хэрэгжилтэд хяналт тавих, биелэлтийг үнэлэх; болон

(c)    Төслийн талаар Компани эсхүл Орон нутгийн иргэдийн өргөдөл, гомдлыг  шийдвэрлэх

2.    ЧИГ ҮҮРЭГ

Хамтын ажиллагааны хороо нь дараах чиг үүргийг хэрэгжүүлнэ:
(a)    Талуудын хоорондын эерэг харилцааг хөхиүлэн дэмжих;

(b)    Гэрээний хэрэгжилтэд [тогтмол][хугацааг оруулах] хугацаанд хяналт тавих, дүгнэлт хийж, энэ талаар Талуудад тайлан хүргүүлэх;

(c)    Төслийн үйл ажиллагааны талаар Орон нутгийн иргэдэд зохих мэдлэг, мэдээлэл өгөх;

(d)    Гэрээний хэрэгжилтийн талаар Орон нутгийн иргэдийн дунд хэлэлцүүлэг өрнүүлэх;

(e)    Төслийн талаар Компани эсхүл Орон нутгийн иргэдийн өргөдөл, гомдлыг шийдвэрлэх;

(f)    Орон нутгийг хөгжүүлэх төлөвлөгөөний хэрэгжилтийг хэрхэн сайжруулах талаар Талуудад зөвлөмж хүргүүлэх; болон

(g)    Гэрээний хяналт, үнэлгээний үзүүлэлтүүд, хуваарийг батлах.

3.    БҮРЭЛДЭХҮҮН

Хамтын ажиллагааны хороо нь [6] гишүүнтэй байна:
(a)    Засаг даргын тамгын газрын төлөөлөл [2] гишүүн;

(b)    Засаг даргаас томилсон иргэний нийгмийн байгууллагын төлөөлөл [2] гишүүн

(c)    Компаниас томилсон [2] гишүүн.
Хамтын ажиллагааны хорооны гишүүдийн саналаар даргыг сонгох бөгөөд дарга дараах үүргийг хүлээнэ:

(a)    Хамтын ажиллагааны хорооны хурлыг даргалах; болон
(b)    Хамтын ажиллагааны хороог төлөөлөх.
Шаардлагатай тохиолдолд Хамтын ажиллагааны хороо нь төсөл, хөтөлбөрийн хэрэгжилтийг хянах, дэмжлэг үзүүлэх дэд хороо (цаашид "Дэд хороо" гэх) байгуулж болно. Дэд хороо тус бүрт Засаг даргын тамгын газар, иргэний нийгмийн байгууллага болон Компанийн төлөөлөл орсон байна.  Хамтын ажиллагааны хорооны гишүүнчлэлгүй боловч зохих туршлага бүхий этгээдийг Дэд хороонд оролцуулж болно. Дэд хороо тус бүр нь өөрийн дүрэм, журмыг хэлэлцүүлэхээр Хамтын ажиллагааны хороонд санал оруулна.

4.    ХУРАЛДААН

Хамтын ажиллагааны хороо нь улирал тутам хуралдах ба шаардлагатай тохиолдолд үүнээс олон удаа хуралдаж болно. Орон нутгийн иргэд болон Компанийн ажилтнууд Хамтын ажиллагааны хорооны хуралд ажиглагчаар оролцож болно.

ХАВСРАЛТ 3

[ТӨСӨВ, СУДАЛГАА, ТАЙЛАНГИЙН ХЭЛБЭР, ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ЖУРАМ]

ХАВСРАЛТ 4

ТӨСЛИЙН ХАМРАХ ГАЗАР

Сэтгэгдэл (2)

  • Ергулан (202.179.31.110)
    хамтын ажиллагааны гэрээнд тус компани хөрөнгө, оролгын хэдэн хувийг зарцуулдаг вэ
    2020 оны 02 сарын 18 | Хариулах
  • Асай овогтой Мамырбай (202.55.188.35)
    Тослийг унчсан сайн тосл хийсэн байна их баярлаа
    2019 оны 10 сарын 26 | Хариулах
  • Зочин (202.55.190.34)
    Уул уурхайн яамны сайт дээр байхгүй юм Энэ драфтийг хаанаас авдаг юм бэ бас Англи хувилбар нь байна ууу
    2015 оны 10 сарын 07 | Хариулах