Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Mining Journal Awards 2014

MINING JOURNAL AWARDS 2014 УРЬЖ БАЙНА



Mongolian Mining Journal сэтгүүл нь Уул уурхайн салбарын оны шагналын номинациа тав дахь жилдээ зарлаж байна.


Дэлхийн уул уурхайн хөгжлийн амжилт ололт, бэрхшээл асуудлууд  Монгол оронд адилхан тулгарч буй энэ цаг үед уул уурхайн олборлох болон боловсруулах үйлдвэрлэл эрхлэн, ачааны хүндийг үүрч байгаа салбарынхны шилдэг менежментийг дэмжиж,  олон нийтдээ танилцуулах зорилгоор Mongolian Mining Journal энэхүү шалгаруулалтыг 5 жилийн өмнө анх санаачилсан билээ.

Уул уурхайн салбарын бүтэн жилийн хөдөлмөр, менежментийн чадварыг үнэлэн цэгнэдэг Mining Journal Awards ёслол жил тутам арванхоёрдугаар сард зохион байгуулагддаг бөгөөд тухайн жилийн үйл ажиллагаагаар нь мэргэжлийн таван номинаци тус бүрт шалгаруулалт явагдаж, Шүүгчдийн зөвлөл үндсэн шалгаруулалтыг мэргэжлийн түвшинд, хараат бусаар хийдэг.

Дараах таван ангилал тус бүрд уул уурхайн чиглэлээр үйлдвэрлэл явуулж буй байгууллагууд нэрээ дэвшүүлж, Mining Journal Awards-т оролцохыг урьж байна.

1. ШИЛДЭГ УУРХАЙ
Монгол орны ашигт малтмалын ба газрын тосны орд газарт олборлолт явуулж буй шилдэг уурхайд олгох шагнал.

2. УУЛ УУРХАЙН ХАРИУЦЛАГАТАЙ  АЖИЛЛАГАА

Олборлолтоос үйлдвэрлэлийн шатанд үйл ажиллагаа нь амжилттай дэвшин орж буй байдал, аюулгүй ажиллагаа, нийгмийн хариуцлагын чиглэлээр явуулж байгаа үйл ажиллагааг гол шалгуур болгох номинаци юм.

3. ШИЛДЭГ ЭКО УУРХАЙ
Энэхүү шагналыг уул уурхайн хайгуулын төдийгүй олборлолтын үйл ажиллагаа явуулж буй компанид олгоно. Тухайн компани байгаль орчныг хамгаалах төлөвлөлт хийх, нөхөн сэргээх чиглэлээр технологийн дагуу ажиллаж байгааг шалгаруулах нэн чухал номинаци юм.

4. ШИЛДЭГ ТЕХНОЛОГИ
Дэвшилтэт техник, технологийг үйл ажиллагаандаа амжилттай нэвтрүүлсэн эсэхээр уг шалгаруулалтыг   дүгнэнэ.

5. ХАЙГУУЛЫН ШИЛДЭГ КОМПАНИ

Монгол улсад үйл ажиллагаа явуулж буй хайгуулын шилдэг компанийг шалгаруулах номинаци юм.

Номинаци тус бүрийг Шалгуур үзүүлэлтийн хүснэгтийн дагуу бөглөх ба холбогдох тайлан, гэрэл зураг, видео материалыг хавсаргана.

Нэр дэвшүүлэлт 2014 оны арванхоёрдугаар сарын 20 хүртэл явагдана. Дэлгэрэнгүй мэдээллийг  77220900, 77220200 утсаар холбогдож авна уу.  

The Mongolian Mining Journal
  • Зочин (202.179.20.240)
    ene jiliin mining journal awardsiin ysloliin uil ajillagaa hedend haana towlogdson be
    2014 оны 12 сарын 03 | Хариулах