Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Бодлого

Газрын тосны хуулийн шинэчилсэн найруулгыг баталсангүй

УИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдаанаар Газрын тосны тухай хуулийн шинэчилсэн найруулга, Газрын тосны тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай, Газрын тосны тухай хуулийг хүчингүй болсонд тооцох тухай болон холбогдох бусад хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ. Хуулийн төслийг батлах эсэх дээр санал хураахад санал хураалтад оролцсон гишүүдийн 50 хувь нь “Хуулийн төслийг батлах шаардлагагүй” хэмээн үзсэнээр төслийг баталсангүй.

Хуулийн төсөлд өнөөдөр мөрдөгдөж байгаа хуулинд тусгагдаагүй олон шинэлэг заалт тусгасан байсан. Тухайлбал нүүрсний метан хий, шатдаг занар зэрэг ашигт малтмалыг зохицуулахтай холбогдсон заалтуудыг шинээр тусгасан, Бүтээгдэхүүн хуваах гэрээний заалтуудыг хуульчилж, нээлттэй болгож өгсөн, Засгийн газар гэрээлэгч хоёр ашигт газрын тосоо 50, 50 хувиар хувааж авна, өртгөө нөхсөний дараа Монголын Засгийн газар ашигт газрын тосны 60%-ийг авах гэх мэт заалтуудыг тусгасан байв.

Газрын тосны хайгуулын компаниуд уг хуулийн төслийг батлагдахыг удаан хүлээсэн ч ийнхүү талаар боллоо. Монголд газрын тосны хайгуулын салбарт гадаадын хөрөнгө оруулалт татахад уг хууль нь маш чухал нөлөөтэй байсан хэмээн компаниуд үзэж байгаа юм.


С.Болд-Эрдэнэ