Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
MMJ-5

Өөрийн гэсэн өнгө төрх, дуу хоолойтой сэтгүүл

“Монголын Алт” компанийн Үйлдвэрлэл, төслийн хэрэгжилт эрхэлсэн Дэд ерөнхийлөгч Г.Цогт:

Mongolian Mining Journal өөрийн гэсэн өнгө төрх, дуу хоолойтой сэтгүүл. Аль ч улс оронд, ялангуяа уул уурхай хөгжиж байгаа улс оронд салбарын ийм сэтгүүлүүд байдаг. Монголын уул уурхайн салбарт ийм журнаал бий болж, салбарын компаниудын үйл ажиллагаа, арга туршлагыг хооронд нь танилцуулж, уурхайчдын санаа бодлыг хуваалцаж, олон нийтэд хүргэхэд чухал үүрэг гүйцэтгэж байгаад талархалтай явдаг.

Mongolian Mining Journal сэтгүүлийн нийтлэлийн бодлого өргөн, элдэв улс төрийн өнгө аяс цухалздаггүй, бодит байдлыг байгаагаар нь гаргаж тавьдгаараа онцлог. Уншигчийн хувьд Монголын уул уурхайн салбар дахь үйлдвэр аж ахуйн газрууд, гадны хөрөнгө оруулагчдын үйл ажиллагаа, шинээр оруулж ирж байгаа техник технологийн мэдээллийг энэ сэтгүүлээс авч чаддаг. Цаашид зөвхөн салбарын хүрээнд биш, нийт ард түмний хэмжээнд, төр засгийн удирдлагуудын хэмжээнд мэдээлэл авдаг сэтгүүл болж өргөжөөсэй гэж хүсч байна. Монголын уул уурхай 90 гаруй жилийн түүхтэй том салбар. Үе үеийн уурхайчдын хийж бүтээж ирсэн түүх, дурсамж, ажлын туршлагыг залуу хойч үеийнхэнд үлдээх чиглэлээр ажиллаасай гэж уншигчийн хувиар хүсдэгээ энэ дашрамд хэлэх байна.

Эцэст нь Mongolian Mining Journal сэтгүүлийг эрхлэн гаргаж байгаа уран бүтээлчид, нийт хамт олонд таван жилийн ойн баярыг тохиолдуулан “Монголын Алт” компанийн нийт ажиллагсдын өмнөөс болон хувиасаа  ажлын их амжилт,  сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе.