Mining The Resources
Minding the future
Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Бодлого

Монголоос Хятад руу нефтийн хоолой тавина

Монгол улсаас БНХАУ руу түүхий газрын тос дамжуулах хоолой тавихаар болсон байна. Газрын тосны экспортлогч компаниудаас ийм саналыг Газрын тосны газар, Уул уурхайн яаманд тавьжээ. Энэхүү саналыг судлах хэмжээнд байгаа болохоор тодорхой мэдээлэл өгөх боломжгүй хэмээн албаны хүмүүс мэдээлж байна. Ямар ч байсан ирэх жилээс нефть дамжуулах хоолой тавих судалгааны ажил эхлэх аж.

Монгол улс газрын тосны олборлогч, экспортлогч орон болоод хэдэн жил өнгөрч байна. Энэ оны эхний 11 сарын байдлаар 4,5 сая баррель газрын тос экспортолсон нь өнгөрсөн оны мөн үеэс 40 хувиар буюу 1,2 сая баррелиар өссөн байна. Экспортын орлого ч 140 сая ам.доллараар нэмэгджээ.

Газрын тосны олборлолт, экспорт нэмэгдэж байгаа нь тээвэрлэлтийн асуудлыг хөндөж байгаа юм. “Петро Чайна Дачин Тамсаг”, “Доншен газрын тос” гэсэн хоёр экспортлогч компани машинаар тээвэрлэлт хийж байгаа. Хэдэн мянган машины тээвэрлэлтээс болж байгаль орчин ихээр сүйдэж байгааг ихээхэн шүүмжилдэг. Цаашдаа экспорт нэмэгдвэл машинаар тээвэрлэх боломжгүй болох учир нефть дамжуулах хоолой тавих талаар яригдаж эхэлжээ.


С.Болд-Эрдэнэ