Mining The Resources
Minding the future
Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Хуанли

“Хөдөлмөрийн аюулгүй байдал эрүүл ахуйн удирдлагын тогтолцоо” хурал 6-нд, Кемпински зочид буудалд

Уул уурхайн салбарт хөдөлмөр хамгаалал, аюулгүй ажиллагаа бүхнээс чухал. Сүүлийн жилүүдэд уул уурхайн үйлдвэрлэлийн осол нэмэгдэж байгаа нь статистикээс харагдаж байгаа. Тухайлбал, 2009 онд 77, 2010 онд 85, 2011 онд 76 осол гарсан байна.
Тэгвэл энэ талаар хэлэлцэх “Хөдөлмөрийн аюулгүй байдал эрүүл ахуйн удирдлагын тогтолцоо” сэдэвт хурал болно.

“Аюулгүй ажиллагаагаар нэгдье” уриан дор зохион байгуулагдах тус хуралд салбарын яамны зүгээс “Уул уурхайн салбарт ХАБЭА-н талаар төрөөс баримтлах бодлого, цаашдын чиглэл” сэдэвт илтгэл тавих юм. Мөн “OSHAS 18001 стандартын тухай танилцуулга”, “Аюулгүй байдал, Австрали улсад”, “Аюулгүй байдал Канад улсад” зэрэг илтгэл тавих аж.