Mining The Resources
Minding the future
Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Хуанли

”Mongolia Mining” үзэсглэн 20-21-нд, Мишээл экспо төв

Уул уурхайн олон улсын “Mongolia Mining-2012” үзэсгэлэнг Мишээл экспо төвд нээгдлээ. “Дэвшилтэт технологийг дэргэдээс” хэмээх уриатай тус үзэсгэлэн хоёр өдөр үргэлжлэх юм.

Үзэсгэлэнд төрөл бүрийн ашигт малтмалын олборлолт явуулж буй уул уурхайн компаниуд, уул уурхайн төрөл бүрийн тоног төхөөрөмж, үйлчилгээ ханган нийлүүлэгчид, бөөний болон жижиглэнгийн худалдаа дистрибьютерүүд, уул уурхайн инженер, худалдан авалтын мэргэжилтнүүдээс бүрдсэн гадаад дотоодын нийлсэн 90 гаруй компани өөрсдийн ажил, тоног төхөөрөмжөө сурталчилж байна.

Уул уурхайн олон улсын “Mongolia Mining-2012” үзэсгэлэнд манай улсаас “OUG FRANZ Environmental” LLC , “Бридж” групп, “Эрдэнэ дрийлинг” ХХК, “Өглөгт охин”ХХК, “Усны эрчим”ХХК гэх зэрэг 28 компани оролцож байгаа юм.