Mining The Resources
Minding the future
Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Түнш

“ICT Update 2014”, форум болно









ITZone компаниас жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг "ICT Update -2014" уулзалт, форум 10 сарын 2-ны Лхагва гаригт Чингис Хаан зочид буудлын хурлын танхимд болох гэж байна. Энэ жилийн уулзалт, форумын ерөнхий ивээн тэтгэгчээр Dell корпораци ажиллана.
 
“ICT Update 2014" уулзалт, форумаар энтерпрайз архитектурын хамгийнсүүлийн үеийн шилдэг технологи, шийдлүүдийг Монголд амжилттай хэрэгжсэн туршлагууд дээр үндэслэн танилцуулж, “Технологийн сонголтыг хэрхэн хийх”, “МТ-ийн зардлыг хэрхэн хянах”, “Инженерүүдээ хэрхэн мэргэшүүлэх” зэрэг сонирхолтой сэдвүүдээр ярилцах болно.

Түүнчлэн тус форумын үеэр ITZone компанийн Солонгосын Эс Кэй компанитай технологи солилцооны хүрээнд хийгдсэн “Баримт бичгийн цахим архив”, “Цахим гарын үсэг”-ийн дэвшилтэт технологиудтай бодитоор танилцаж, туршин үзэх боломжтой юм.

Тус форумд оролцохыг хүсвэл ictupdate-2014.itzone.mn сайтаар орж бүртгүүлээрэй.  Бодит туршлага дээр суурилсан сонирхолтой сэдвүүдээр ярилцахын зэрэгцээ, дэлхийн МТ-ийн хөгжил, чиг хандлагатай танилцаж, шинэ санаа, шинэлэг арга хэрэгслүүдийг олж авах болно.

Өнгөрсөн онд ITZone компаниас зохион байгуулсан
“POWER OF ICT” үзэсгэлэн, семинарын зургуудаас




  • Зочин (122.201.17.110)
    good news
    2013 оны 09 сарын 20 | Reply