Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Mining Journal Awards 2012

”Mining Journal Awards” нь уул уурхайн салбарынхныг хүндэлж байгаа хэрэг

-“Mining Journal Awards” нь Монголын уул уурхайн салбар, энд ажиллаж байгаа хүмүүсийн хөдөлмөр, үйл хэргийг хүндэлж байгаа арга хэмжээ-

Монгол улсад Канад Улсаас суугаа Онц бөгөөд Бүрэн Эрхт Элчин сайд Григорий Голдхавк  

Mongolian Mining Journal сэтгүүл нь дотооддоо ч олон улсад ч хүндлэл хүртсэн сэтгүүл. Монгол улс нь өнөөдөр уул уурхайн салбарыг дагасан дэлхийн нэгэн шинэ зах зээл болж байна. Үүнийг тодотгож, олон улсад таниулахад Мongolian Mining Journal сэтгүүл  онцгой үүргийг гүйцэтгэж байгаа.

Тус сэтгүүлийн зүгээс “Mining Journal Awards” арга хэмжээг зохион байгуулах нь Монголын уул уурхайн салбар болоод энд ажиллаж байгаа хүмүүсийн хөдөлмөр, үйл хэргийг хүндэлж байгаа хэрэг юм. Тэрхүү хөдөлмөрийн үр шимээс гарах амжилт бүтээлийг олон улсад таниулж байна.

“Mining Journal Awards” бол зайлшгүй зохион байгуулагдах, чухал арга хэмжээ гэж би боддог.