Mining The Resources
Minding the future
Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining Journal Awards 2012

Шилдэг эко уурхай, Шилдэг технологи номинациуд уул уурхайн салбарын хөгжилд нэн чухал

Mining Journal Awards-ийн талаар уул уурхайн салбарынхан болон хөрөнгө оруулагчид, олон нийт байр сууриа илэрхийлж байна.

ОХУ-аас Монгол улсад суугаа Онц бөгөөд Бүрэн Эрхт Элчин сайд В.В. Самойленко:


The Mongolian Mining Journal  сэтгүүлээс эрдэс баялагийн салбарт үйл ажиллагаа явуулж буй шилдэг компаниудыг тодруулдаг “Mining Journal Awards” хэмээх томоохон арга хэмжээ гурав дахь жилдээ зохион байгуулагдах гэж байна. Энэхүү чухал арга хэмжээ нь Монголын эдийн засагт, тэр дундаа уул уурхайн салбарт онцгой хувь нэмэр оруулж байгаа компаниуд, тэдгээрийн удирдлага болоод хувь хүний үүрэг оролцоог илүү тодотгож өгдөг гэж би үздэг. Монгол нь байгалийн асар их нөөц баялагтай улс бөгөөд түүнийг зөв зохистой ашиглах нь улс орны эдийн засгийн ирээдүйн хөгжлийн томоохон амжилтын үндэс байх болно.

Сэтгүүлийн хамт олон Та бүхний зохион байгуулах энэхүү арга хэмжээ болоод цаашдын ажил үйлсэд  амжилт хүсье.    

 
“Монруд” компанийн Ерөнхийлөгч А. Билгүүн:

Mining Journal Awards хэмээх чухал арга хэмжээг уламжлал болгон зохион байгуулж байгаа нь сайшаалтай.  Уул уурхай хэмээх хүнд хүчир салбарт ажиллаж байгаа аж ахуйн нэгж, хувь хүмүүсийн амжилт бүтээлийг нь салбарынханд танилцуулаад зогсохгүй, олон нийтэд зөв мэдээллийг хүргэх нэгэн суваг болж байгаа нь илүү ач холбогдолтой. Ялангуяа компаниудын үйл ажиллагааг  төрлөөр нь хувааж, шалгуур үзүүлэлт гаргаж, олон нийтийн санал авч, мөн мэргэжлийн байгууллага, хүмүүс оруулж шалгаруулдаг нь ихээхэн онцлог  санагддаг юм. “Mining Journal Awards”-ийн “Шилдэг эко уурхай, “Шилдэг технологи” гэсэн номинациуд нь  уул уурхайн салбарыг олон нийтэд эергээр таниулахаас гадна эрдэс баялгийн салбарыг зөв хөгжүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулж байгаа гэж бодож байна.