Mining The Resources
Minding the future
Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining Journal Awards 2012

“Шилдэг технологи”-ийн шалгуурт тэнцэх газрууд олон болоосой

Mongolian Mining Journal-ийн Редакциас гурав дахь жилдээ зохион байгуулж буй уул уурхайн салбарын Он шилдэг үйл ажиллагааг шалгаруулдаг Mining Journal Awards-2012 арванхоёрдугаар сард болно. Энэхүү арга хэмжээний шалгуур үзүүлэлтүүд бүхий албан захидал өнөөдрөөс компаниудад хүрч эхэллээ. Уул уурхайн яамны Уул уурхайн бодлогын хэлтсийн дарга Б.Нэргүй уг ёслолын талаарх сэтгэгдлээ хуваалцлаа.

 Уул уурхайн салбарын халуун тогоонд олон жил ажилласан мэргэжилтнүүд болон салбарын бодлогыг боловсруулж, хэрэгжүүлдэг  хүмүүс нь Шүүгчээр ажилладаг учраас энэ шалгаруулалтын үр дүн бодитой гардаг гэж боддог. Оны шилдэг, тэргүүнийг тодруулдаг олон арга хэмжээ бий. Ний нуугүй хэлэхэд тиймэрхүү арга хэмжээнүүд шагнал өгөх эзнээсээ хандив, төлбөр авдаг шүү дээ. Тэгэхээр үр дүн нь бодит биш болчихдог. Харин Mining Journal Awards арга хэмжээний 3 жилийн үр дүнгээс харахад үнэхээр шударга шалгаруулалт болж чаддаг нь анзаарагдсан. Монгол улсын хөгжлийн гол тулгуур болсон уул уурхайн салбарыг нуруундаа үүрч яваа аж ахуй нэгжийг урамшуулдаг, үйл ажиллагааг нь бодитоор үнэлдэг ийм арга хэмжээг цаашид илүү өргөжүүлэн уламжлал болгон явах нь зүйтэй.

Mining Journal Awards”-ийг 5 номинацаар шалгаруулдаг. Тухайлбал “Уул уурхайн шилдэг технологи” номинацийн онцлог, ач холбогдлыг хэрхэн үнэлж байна вэ?

Дэлхий нийтийн жишигт нийцсэн технологийг манай улс хэрэглэх цаг болсон. Дэвшилтэт технологи нь нэгдүгээрт хүний эрүүл мэндийг бодсон, хоёрт байгаль орчинд ээлтэй, гуравдугаарт эдийн засгийн хувьд үр ашигтай байх ёстой. Эдгээр шаардлагыг хангаж чадсан  технологийг шалгаруулж, ач холбогдлыг нь гаргаж өгөх нь зөв. Энэхүү номинацийн шалгуурт тэнцэхүйц хариуцлагатай компаниуд цаашид илүү олон болоосой.