Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Түнш

Америкийн нефтийн компаниуд ус хэмнэх технологи нээв

Шатдаг занараас нефть, байгалийн хий гаргах өрөмдлөгийн шинэ технологийг 2007 оноос АНУ-д нэлээд өргөн хэрэглэж эхлээд байгаа. Энэ технологи үр ашгаа өгч байгаа ч усны асуудал тулгамдаад байгаа юм. Нефть хийг гаргаж авахын тулд зөвхөн нэг цооногт 23.000 тонн ус хэрэглэдэг. Мөн хөрсний усыг бохирдуулж шатамхай шинж чанартай болгодог учраас сүүлийн үед байгаль хамгаалах ТББ-ууд өрөмдлөгийн шинэ технологийг хүчтэй эсэргүүцэх болсон билээ. Харин саяхан АНУ-ын “Шеврон”, Канадын “Газфрак” компаниуд ус хэмнэх шинэ технологи нээж, патентыг нь авчээ.

Усны оронд газрын гүн дэх гелийг ууршуулж, цооногийн даралтын хүчийг нэмснээр шатдаг занарын давхарга дахь нефть, хийг соруулж авах боломж нээгдсэн байна. Гелийг ашиглаж цооногийн даралт нэмэх аргыг Канадын “Газфрак” дөрвөн жилийн турш судалсны эцэст амжилттай үр дүнд хүрснээ мэдэгдсэн. Усны оронд гель ашиглах технологийг дэлхийн олон улс орон тэр дундаа Хятадын газрын тосны компаниуд маш ихээр сонирхож, патентыг худалдаж авах санал тавиад байгаа аж. Гелийг ашигласнаар зөвхөн ус хэмнээд зогсохгүй нефть, хий олборлоход ялгардаг нүүрсхүчлийн хийг багасгах боломжтой болжээ.

“Умард Дакотад өдөрт 100 сая куб метр байгалийн хийг зүгээр шатаадаг гэсэн тооцоо гарсан. Ийм хэмжээний хийгээр хагас сая амины орон сууцыг нэг өдөр дулаанаар хангаж хүрэх юм. Юунд ч  ашиглахгүйгээр шатааж буй энэ их байгалийн хийг ашиглах боломжтой юм” гэж “Газфрак”-ийн удирдлагууд мэдэгджээ. Харин АНУ-ын Байгаль хамгаалах нийгэмлэгээс ус хэмнэх энэхүү технологийн талаар ямар нэгэн байр суурь илэрхийлээгүй байна.  

О.Хос


  • oyutan (202.9.47.130)
    Huder beltgeh tehnologiin suuliin uyd garsan mongold bhgui shine dewshiltuudiig gargaj ogooch bolohuu Boloh bol tuslaach
    2012 оны 10 сарын 03 | Хариулах
  • oyutan (202.9.47.130)
    Huder beltgeh tehnologiin suuliin uyd garsan mongold bhgui shine dewshiltuudiig gargaj ogooch bolohuu Boloh bol tuslaach
    2012 оны 10 сарын 03 | Хариулах