Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Түнш

Нүүрснээс шингэн түлш гаргах технологийн талаар чуулна

CTL буюу нүүрс боловсруулан шингэн түлш гаргах технологийн “World CTL 2012 conference ”олон улсын чуулга уулзалт энэ сарын 17-20-ны өдрүүдэд Хятад улсад болох гэж байна. Чуулга уулзалтын эхний гурван өдөр Бээжин хотноо зохион байгуулагдах бөгөөд технологи болон нүүрсний салбарын талаар илтгэлүүд тавигдах юм.

Нүүрсний салбарт үйл ажиллагаа явуулдаг дэлхийн томоохон компаниуд болох Хятадын “Шиньхуа” групп, “Sinopec Engineering Incorporation”, Өмнөд Африкийн “Сасол”, Францын “IFP”, Энэтхэгийн “Jindal Steel & Power Ltd”, Австралийн “CSIRO”, Японы “DH Energy, Bumi Resources”, АНУ-ын “Peabody Energy”-ийн дээд удирдлагуудаас гадна Дэлхийн CTL технологийн ассоциаци болон Дэлхийн нүүрсний ассоциацийн Ерөнхийлөгч нар илтгэл тавина.

Зочид төлөөлөгчид чуулга уулзалтын дөрөв дэх өдөр нь ӨМӨЗО-ны Баотоу боомт хотод байдаг Хятадын нүүрс боловсруулах хамгийн том үйлдвэрийн үйл ажиллагаатай танилцах юм. Мөн энэхүү арга хэмжээний үеэр “The World CTL Award” шагнал гардуулах ёслолын ажиллагаа болдог байна. Ордос хот дахь Шиньхуа группын нүүрс боловсруулах үйлдвэрийн дадлага туршлагад үнэтэй хувь нэмэр оруулсан шинжлэх ухааны доктор Шу Гэпин энэ жилийн шилдгээр тодорчээ. Тэрээр 2002 оноос Шиньхуа группын CTL технологийн төсөл дээр ажиллажээ. 
  
Э.Од 

www.mongolianminingjournal.com
www.journalism.mn