Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Хуанли

Уул уурхайн тоног төхөөрөмж нийлүүлэгчдийн “Mine tech” үзэсгэлэн, 28-30-нд “Мишээл экспо” төв

Монголын Уул уурхайн Үндэсний ассоциациас зохион байгуулдаг томоохон арга хэмжээнүүдийн нэг нь “Mine Tech” үзэсгэлэн яармаг. Гуравдугаар сарын 28-30-нд “Мишээл экспо” төвд болох уг үзэсгэлэн яармагаар уул уурхайн тоног төхөөрөмж, үйлдвэрлэгч, нийлүүлэгч болон үйлчилгээ үзүүлэх компаниудын үйл ажиллагааг олон нийтэд сурталчлан таниулах зорилготой аж.

“2008 оноос анх зохион байгуулагдаж ирсэн “Mine Tech”  өдгөө дэлхийн уул уурхайн техник, тоног төхөөрөмжүүдийн стандартыг нэвтрүүлэх онцгой ач холбогдолтой” хэмээн МУУҮА-ын Ерөнхийлөгч Д.Дамба онцолсон юм.Үзэсгэлэн, худалдаа оролцохыг хүсэгчдэд нээлттэй бөгөөд бүртгэл гуравдугаар сарын 1-ны өдөр дуусах юм байна.