Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Хуанли

“Coal Mongolia” олон улсын чуулган 9-10-нд, “SS Club”

”Coal Mongolia 2012”-ын үеэр нүүрсний шилдгүүдийг тодруулна

Монгол улсын эдийн засгийн хурдасгуур болоод буй нүүрсний салбарын Coal Mongolia 2012 олон улсын чуулга уулзалт өнөөдөр эхэллээ. Хоёр дахь жилдээ зохион байгуулагдаж байгаа энэ арга хэмжээний эхний өдөр уламжлал ёсоор Монгол улсын нүүрсний салбарын бодлого тодорхойлогчид болон энэ салбарт үйл ажиллагаа явуулж буй томоохон компаниудын төлөөлөгчид илтгэл тавьж байна. Салбарын сайд Д.Зоригт албан томилолтоор хилийн чанадад ажиллаж буй учир энэ удаагийн чуулганд хүрэлцэн ирсэнгүй.

Хурлын эхний хэсэг дипломат цаг байлаа. Энэ удаа ОХУ, Канад, Хятад болоод АНУ-ын Элчин сайд нар хоёр улсын нүүрсний салбар болоод эдийн засгийн хамтын ажиллагааны тухай илтгэлүүдийг тавьсан юм. Үдээс өмнө “Фронтиер Секьюритис” компанийн Үйл ажиллагаа хариуцсан захирал Оскар Мендоза, Си Пи Эс интернэйшнл компанийн Гүйцэтгэх захирал Б.Мөнхдөл нарын тавьсан илтгэлүүд нэлээд сонирхолтой байлаа. Монгол улсын хөрөнгө оруулалтын 2012 оны төлөв байдал болоод  манай улсын нүүрсний 7-8 төсөл олон улсын хөрөнгийн захад шинээр гарах тухай дээрх илтгэлүүдэд дурдагдсан юм. Энэ удаагийн Coal Mongolia 2012 чуулга уулзалт шинэлэг зүйл ихтэй байна.

Дэлхийн хэвлэл мэдээллийн томоохон хэрэгсэл болох “Bloomberg” телевизээр анх удаа цацагдах бөгөөд нүүрсний салбартай холбоотой шилдгүүдийг тодруулахаар төлөвлөж байна. Энэхүү арга хэмжээнд гадаадын төлөөлөгчид өмнөх жилийнхээс илүүтэй ихээр оролцож буй нь анзаарагдаж байлаа. Үзэсгэлэнд 62 компани өөрсдийн үйл ажиллагааны танилцууулга болоод тоног төхөөрөмж, бүтээгдэхүүнүүдээ дэлгэжээ. Чуулга уулзалтын дэлгэрэнгүй сурвалжлага сонирхолтой илтгэлүүдийг бид үргэлжлүүлэн хүргэх болно.

Э.Од