Mining The Resources
Minding the future
Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Awards

MMJ сэтгүүлийн “Оны шилдэг” тодров

Хөөр баяр,  хүсэл тэмүүлэл, амжилт бүтээлийн дунд MMJ сэтгүүлийн хамт олон шинэ оноо угтан золголоо. Ирж буй шинэ оноо амжилт, бүтээлээ шалгаруулан угтдаг уламжлал бий. Үүний дагуу улирч буй ондоо амжилт бүтээл дүүрэн ажилласан “Оны шилдэг”-ээ тодруулсан юм.
 
Шинэ, соргог мэдээллээс гадна  олны анхаарал татсан сэдвээр мэргэжлийнхээ салбартаа тэргүүлж буй хүмүүстэй сонирхолтой ярилцлагууд хийсэн MMJ сэтгүүлийн орлогч эрхлэгч Н.Ариунтуяа  хамт олноосоо шилдгийн шилдгээр шалгарлаа.

Сэтгүүлч хүнд байдаг эрэлч, гярхай, хөдөмөрч чанар нь түүнийг хүмүүсийн төдийлөн анзаараад байдаггүй, аль эсвэл хэр баргийн ярилцлага өгөөд байдаггүй, мэргэжлийн салбартаа чадварлаг ховор хүмүүстэй учруулдаг болов уу. 

Тэрбээр энэ оны сүүлийн хагаст MICC буюу Монголын Олон Улсын Хөрөнгийн корпорацийн Ерөнхийлөгч Д.Ачит-Эрдэнэ, “Эрдэнэс МГЛ”-ийн  Гүйцэтгэх захирал Б.Энэбиш, Ерөнхий сайдын Эдийн засгийн бодлогын зөвлөх Н.Энхбаяр, МАК -ийн Ерөнхийлөгч Б.Нямтайшир, “Очир Ундраа” группын Ерөнхий захирал Т.Гантөмөр зэрэг олон сонирхолтой хүмүүстэй ярилцлага хийжээ. Сэтгүүлч Н.Ариунтуяа нь 2001 оны “Ган үзэгтэн”, 2008 оны “Хэвлэл мэдээллийн тэргүүний ажилтан”, түүнчлэн 2009 онд “Хөдөлмөрийн хүндэт медаль”-ийн эзэн болсон юм.


Э.Оджаргал