Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Түнш

В.В.Самойленко: Үүнийг маш өгөөмөр үнэ гэж хэлмээр байна

ОХУ-аас Монгол улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт элчин сайд В.В.Самойленкотой MMJ-ийн сэтгүүлч Э.Оджаргал ярилцлаа.

Ноён Самойленко, Монгол-Оросын харилцаанд 2010 он баялаг үйл явдлаар дүүрэн жил болж өнгөрч байна гэж хэлж болно.  Эдийн засаг тэр дундаа уул уурхайн салбар үүнд ихээхэн ач холбогдолтой. Ирээдүйд эдгээр салбарт ямар үр дүн хүлээж буйг ОХУ-ын Засгийн газрын төлөөлөгчийн хувьд та хэлж өгнө үү?

Орос болон Монгол улсын хамтын ажиллагаа сүүлийн үед тодорхой дэвшилд хүрсэнд хэд хэдэн үндсэн чиглэл оршиж байгаа юм. 2009 оны наймдугаар сард хоёр улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, Д.А.Медведев нарын Улаанбаатар хотноо гарын үсэг зурсан тунхаглалд тээврийн дэд бүтэц, уран болон бусад ашигт малтмалын орд газрын ашиглах талаарх хамтарсан төслүүдийг зохих ёсоор эрчимжүүлж эдгээр гэрээг бодитоор хэрэгжүүлэхээр тохиролцсон билээ. Бид бол мөнхөд зэрэгцэн орших хөршүүд бөгөөд бидэнд харилцан сонирхол олон бий. Тийм учраас бидний хоёр талын харилцаа хамтын ажиллагааны ирээдүй нааштай сайхнаар харагдаж байна. Өнөөдөр бид стратегийн тэгш байдал, харилцан ашигтай түншлэл гэсэн хамтын харилцааны шинэ зарчмыг  хэрэгжүүлж байна. Энэхүү шинэ түвшин нь хоёр талын хариуцлагыг дээшлүүлж, бие биенийхээ ашиг сонирхлыг тооцон үзэж, уян хатан  хандахыг биднээс шаардах нь мэдээж юм. Үүний ачаар уул уурхайн салбарт орд газруудыг ашиглах, Монголын  төмөр замын дэд бүтцийг байгуулах болон харилцан сонирхож буй бусад салбартаа эдийн засгийн хамтарсан төслүүдийг хэрэгжүүлэх боломжууд нээгдэнэ гэдэгт бид найдаж байгаа юм. 

2010 оны долдугаар сарын 20-нд Улаанбаатар хотноо Монгол-Оросын Засгийн газар хоорондын комиссын  XIV хуралдаан  өндөрлөсөн билээ. Тус хуралдаанд хөндөгдсөн чухал асуудлуудын нэг бол УБТЗ-ыг байгуулах 1949 оны хэлэлцээрийг шинэчлэх тухай байсан бөгөөд асуудлыг энд онд багтааж шийдвэрлэхээр талууд тохиролцсон. Оросын нутгаар дамжин өнгөрөх транзит тээврийн тарифт урт хугацааны хөнгөлөлт үзүүлэхийг Монголын тал хүссэн. Монголоос Хятадын   Тяньжин боомт хүрэх тарифтай ижил нөхцөлөөр Оросын Алс Дорнодын боомт хүртэл зөөвөрлөх тарифыг Оросын тал зөвшөөрнө гэж байгаа. Энэ шийдвэр нь эдийн засгийн хувьд ашигтай байж чадах уу?

Манай хоёр орны хоорондын худалдаа-эдийн засаг, хөрөнгө оруулалт, зээл-санхүүгийн болон ийм хамтын ажиллагааны ерөнхий өсөлтөд тус комисс томоохон үүрэг гүйцэтгэж буйг тэмдэглэхийг хүсч байна.  Ажил хэрэгч бөгөөд нөхөрсөг уур амьсгалд болсон тус хуралдаанаар түлш-эрчим хүчний салбар, Монголын газар нутагт ураны орд газрыг ашиглах, үйлдвэрлэлийг хөгжүүлэх, түүний дотор Монгол-Оросын хамтарсан “Монголросцветмет”, “Эрдэнэт үйлдвэр” Хувь нийлүүлсэн нийгэмлэг /ХНН/-ийн үр ашгийг дээшлүүлэх, хөдөө аж ахуй, тээвэр, барилга, дэд бүтэц, шинжлэх ухаан-боловсрол, эрүүл мэндийн гэх мэт салбаруудад  хамтран ажиллах  зэрэг хоёр талын хамтын ажиллагааны тодорхой асуудлуудыг авч хэлэлцсэн. Комиссын ХIII хуралдаанаас хойшх хугацаанд  дарга нарын уулзалтыг хэд хэдэн удаа зохион байгуулснаас 2009 онд Монголын УИХ-ын дарга Д.Дэмбэрэлийн Москвад хийсэн албан ёсны айлчлал, ОХУ-ын зарим яам, албан байгууллага, субъектын дарга нарын Монголд айлчилсан зэрэг улс төрийн чухал ач холбогдол бүхий уулзалтууд болсон билээ.

 

 Сэтгүүлээ захиaлан, бүрэн эхээр нь уншина уу.